2020-10-05 02:24:06

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

ХБНГУ-ын  Сэргээн босголт зээлийн банк(KfW)

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Хөнгөлттэй зээл

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

 Евро

3.1

     Зээлийн санхүүжилт

20,450,000 сая евро

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

-

3.3

     Төсвийн санхүүжилт

-

4

Төсөл хэрэгжих хугацаа

2020-2023

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК

7

Төслийн статус

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК

Төслийн зорилго:

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 110, 220 кВ-ын 30 гаруй дэд станцад дунджаар 40 жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон болон хуурай таслуур, эрчим хүчний системийн гол зангилаа 220 кВ-ын 4 дэд станцын реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Дэвшилтэд технологи бүхий стандартын шаардлагад нийцсэн реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүд болон элегаз таслууруудыг суурилуулсанаар тоноглолоос шалтгаалж үүсэх гэмтэл, тасралтын тоо буурах, дотоод хэрэгцээ, дутуу түгээх  цахилгаан эрчим хүчний хэмжээг  багасгах замаар түүхий нүүрсний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ.

Төслийн хэрэгжилтийн явц: 

Төслийн 2023 оны хүрэх зорилтод түвшин нь ЭХЯ-д байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороо /ТҮХ/,  KfW банк, төслийн хэрэгжилтийн Зөвлөх ХБНГУ-ын Integration Umwelt&Energie компанитай хамтран KfW банкны Худалдан авах ажиллагааны удирдамжийг баримтлан дэд станцуудын шинэчлэлийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах түлхүүр гардуулах нөхцөлтэй олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан компанитай “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулах, зарим дэд станцуудын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.  Төлөвлөсөн арга хэмжээнүүдийн биелэлтийг дүгнэхэд талууд барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлах, тендерийг үнэлэх ажлуудыг хугацаанд нь хэрэгжүүлсэн.  Тендерт оролцогч компаниуд тендерийн техникийн шаардлагыг хангаагүй тул Тендерийн үнэлгээний хороо бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн.  Үүний дагуу тендерийг  хоёр дах удаа 2023.08.21-ний өдөр ХБНГУ болон МУ-д нэгэн зэрэг дахин  зарласан. Тендерийн нээлтийг 2023.10.13-ны өдөр хийж,  тендерт оролцогчдын техникийн саналыг үнэлсэн. Техникийн саналыг үнэлсэн үнэлгээний тайланг ЦДҮС ТӨХК-ийн 2023.11.28-ны өдрийн албан бичгээр KfW банканд хүргүүлж Үл татгалзах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан. Банкнаас тайланг хянаж шалгаад 2024.01.02-ны өдөр Үл татгалзах зөвшөөрөл өгсөн.

Тендерт оролцогчдод техникийн саналыг үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг өгөх, санхүүгийн саналыг нээж, эцсийн ялагчийг тодруулах ажил хийгдэж байна. 
Тайлант хугацаанд гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг 2 удаа зохион байгуулсантай холбоотой төлөвлөгөөний Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, зарим дэд станцуудын  барилга угсралтын ажил эхлэх үе шатуудад төлөвлөсөн нийт 16 ажил  хэрэгжихээргүй хойшлогдож төлөвлөгөөний биелэлт 42.9%-тай гарсан.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 45, “ЦДҮС” ТӨХК-ийн төв байрны өргөтгөлийн 3 давхар. Холбогдох утас: 70042939, Факс: 976-70043287