2020-10-05 03:06:04

Дарханы дулааны цахилгаан станцын Турбины шинэчлэлийн төсөл

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк, Монгол Улсын Засгийн газар

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны хөнгөлөлттэй зээл

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны 20 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны буцалтгүй тусламж 250000 евро, Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт 10.45 тэрбум төгрөг

3.1

     Зээлийн санхүүжилт

20 сая евро

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

250000 евро

3.3

     Төсвийн санхүүжилт

10.45 тэрбум төгрөг

4

Төсөл хэрэгжих хугацаа

2011-2020

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Эрчим хүчний яам, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК

7

Төслийн статус

2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Улсын комиссын дүгнэлт баталгаажсанаар төсөл бүрэн хэрэгжиж дууссан.

Төслийн зорилго:Дархан Уул аймгийн төвийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Дархан Уул аймгийн төвийг одоо болон ирээдүйд 10-15 жилийн хугацаанд дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, мөн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 35МВт-аар бууруулах ач холбогдолтой.

Төслийн хэрэгжилт:

Төслийн ажил 2011 онд эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд дараах бүтээн байгуулалтуудын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Үүнд:

  1. Турбины цехийн өргөтгөлийн барилга бүрэн баригдаж дууссан
  2. Эргэлтийн усны насос станц, эргэлтийн усны шугамын тулгууруудын хамт бүрэн баригдаж дууссан.
  3. Хөргөгч цамхаг сэргээн засварлах ажил бүрэн хийгдсэн.
  4. 40МВА хүчин чадалтай холбооны трансформатор шинээр суурилуулж ажиллагаанд залгасан.
  5. ПТ-35/39-3,4/1,0 маркийн уурын турбин, Т-35-2У3 маркийн турбогенераторыг цахилгаан, дулааны тоног төхөөрөмж шинээр суурилуулж цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна.

2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Улсын комиссын дүгнэлт баталгаажсанаар төсөл бүрэн хэрэгжиж дууссан.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:

Хаяг: Дархан Уул аймаг, Үйлдвэрийн дүүрэг, Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК

Холбоо барих утас: 70373021, 99045224