2021-10-08 06:41:20

Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний цэгийг 500 болгосон

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлшний агуулах болон борлуулах цэгүүдэд ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр/2021.10.08/-ийн байдлаар 58 агуулах цэгт, 66.631 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа төдийгүй хоногт дунджаар 2300-2500 тонныг үйлдвэрлэж байна. Мөн 2021.10.07-ны байдлаар 417 байсан борлуулалтын цэгийн тоог өнөөдөр 500 болгож, цаашид цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлнэ  гэдгийг сайд Н.Тавинбэх хэллээ.