Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2023оны ээлжит хуралдаан 2023.05.15-ны өдөр боллоо. Хуралдааныг Эрчим хүчний дэд сайд бөгөөд Зөвлөлийн дарга М.Баярмагнай даргалж, танхимаар зохион байгуулав.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснээрээ ач холбогдолтой хуралдаан болов.
Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлогo"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрчим хүчний сэргэлт”-ийн 2.1.1-д тусгагдсан өмнөд бүсийн стратегийн орд газрууд болон үйлдвэрлэл, технологийн парк,Оюутолгойн зэсийн уурхай болон өмнөд бүсийн уул уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангахзорилго бүхий Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг үе шаттайгаар барьж байгуулах техник-эдийн засгийн үндэслэл, “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудын гүйцэтгэсэнбүс нутгийн нүүрсний ордыг түшиглэн шинээр эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах замаар тухайн орон нутгийн хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг найдваржуулахзорилго бүхий эх үүсвэрийн холбогдох 3 техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн шийдвэрлэв.
Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажиллалаа.