
Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Санхүүгийн ажилтан нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.
1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийнсанхүүгийн ажилтан -1.
Тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, түүний дотор олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт санхүүгийн ажилтнаар ажиллаж байсан туршлагатай байх;
- Эрчим хүчний салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх;
- Нягтлан бодох бүртгэлийн системтэй ажиллах, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, аудит, татвартай холбоотой хууль, стандарттай ажиллах чадвартай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх;
- Олон нийттэй харилцах өндөр ур чадвартай, илтгэл тавих, ажлаа танилцуулах, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхний хуулбар;
4. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5. Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;
6. Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/
Дээрх материалуудыг 2023оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 16:00цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр, 100 тоот өрөө
Утас: 51-267072, и-мейл: baasankhuu@energy.gov.mn(pdf хэлбэрээр хавсаргах)