2024-10-15 06:14:18

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Чойр-Сайншандын 220 кВ-ын 2 хэлхээт 220.4 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулж, ажилд авна. Үүнд:

 

 

 

 

1.    Дэд станцын реле хамгаалалт, автоматикийн инженер -1.

Тавигдах шаардлага:

-       Цахилгаан системийн автоматжуулалт, цахилгааны инженер мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш                            боловсролын зэрэгтэй байх;

-       Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

-       Өмнө нь ижил төстэй үйлдвэр компанид болон төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх;

-       РХАБ, хоёрдогч хэлхээ хэмжүүрийн тоноглолын гэмтлийг тодорхойлж устгах, засвар үйлчилгээ хийх чадвартай                 байх;

-       Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;

-       Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;

-       Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;

2.    Худалдан авалтын ажилтан -1.

-       Бизнесийн удирдлага, Санхүү, Хууль эрх зүйн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

-       Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх /Эрчим хүчний салбарт болон олон улсын байгууллагын шугамаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд ажилласан бол давуу тал болно/;

-       Европын сэргээн босголт хөгжлийн банк болон олон улсын байгууллагын худалдан авах ажиллагааны журмын талаарх мэдлэгтэй байх;

-       Худалдан авах ажиллагааны А3сертификат эсвэл олон улсын санхүүжүүлэгч байгууллагаас зохион байгуулсан худалдан авалтын сургалтанд хамрагдсан сертификаттай байх;

-       Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;

-       Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

-       Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;

-       Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж цаасаар болон цахим шуудан /PDF файл/-аар ирүүлнэ үү.

1.    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт

2.    Төрийн албан хаагчийнанкет;

3.    Товч намтар;                                                                                     

4.    Иргэний үнэмлэхний хуулбар;

5.    Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

6.    Гадаад хэлний мэдлэгийг нотлох баримт бичгийн хуулбар;

7.    Ажлын туршлагын талаарх мэдээлэл /“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /E-Mongolia/”-ээс татан авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/;

8.    Ажил байдлын тодорхойлолт.

Дээрх материалуудыг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот-14230, СБД 1-р хороо, 13-р хороолол, Юнескогийн гудамж, Далай тауер 704 тоот

Цахим хаяг: battseren@energy.gov.mn

Холбогдох утас: 99118753, 88088172