2024-11-15 10:01:40

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
  5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
  6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  7. Иргэний үнэмлэхийн хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2024оны 11дүгээр сарын 25ыөдрийн 15:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIVбайр/-ны 2 давхар 213 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороохүлээн авна. Холбогдох утас: 51-263094

тестийн Шалгалт:

Удирдах ур чадварын түвшинг тогтоох шалгалт 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:

  1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
  2. Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
  3. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар.

Ярилцлагын шалгалт:

Эрчим хүчний яамны хурлын танхимд 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт удирдах ур чадварын түвшинг хангасан нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:

  1. Удирдан зохион байгуулах чадвар;
  2. Манлайлах чадвар;
  3. Багаар ажиллах чадвар.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

 

“АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр