2025-01-13 17:04:03

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

 

“Улаангомын дулааны хоёрдугаар станц” төхк-ийн Гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

 

 

 

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт /өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх/;
  2. Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, цээж зураг заавал наасан байх/;
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
  6. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /e-mongolia лавлагаа/;
  7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
  8. Боловсролын диплом /нотариатаар гэрчлүүлсэн хувь, гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт/, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 4 давхар 411 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авна. Холбогдох утас: 51-263041.

ТЕСТИЙН ШАЛГАЛТ:

Удирдах ур чадварын түвшин тогтоох шалгалт 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:

  1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
  2. Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
  3. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар;