2025-07-30 10:15:21

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ЗАРИМ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

1.    Цахилгааны инженер

Ажлын хамрах хүрээ

Төслийн хүрээнд эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн асуудалтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, техник хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, гүйцэтгэлийн тайланг хянах, үр дүнг тайлагнах, мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах

·         Төслийн цахилгааны зураг төслийн шатанд мэргэжлийн хяналт тавих, барилга угсралтын ажлын явцад норм норматив, стандартын дагуу хяналт тавьж байгаа эсэхийг хянаж ажиллах;

·         Эрчим хүчний салбарын албан байгууллагуудын уялдаа холбоог хангаж, хамтран ажиллах;

·         Үр дүнг удирдлагад тайлагнах, мэдээллээр хангах.

·         Төслийн эрчим хүчний тоног төхөөрөмж, зураг төсөлтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох, техник хяналтын үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллах, гүйцэтгэлийн тайланг хянах, үр дүнг тайлагнах, мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах

·         Төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчээр хангах ажлуудыг зохион байгуулж, хамтран ажиллах;

·         Төслийн хэрэгжилт гүйцэтгэл, хууль дүрэм журам стандартын нийцлийг хангах;

·         ЦДАШ-ын зураг төсөл, шугамын төлөвлөлт болон бүтээн байгуулах ажилд хяналт тавих;

·         Захиалагч болон гүйцэтгэгчийг бодит мэдээллээр хангах.

·         Төслийн талбарт урт хугацаагаар томилолтоор ажиллах;

·         Төсөлтэй холбоотой мэдээлэл цуглуулах, шаардлагатай баримт бичгийн орчуулга хийх, боловсруулалт хийх;

·         Төсөл хэрэгжүүлэх нэгжийн тайлант хугацаанд төлөвлөгөөт ажлын биелэлт, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг бичгээр тайлагнах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Магистр бол давуу тал болно

Мэргэжил:Цахилгааны инженер /071309/, Цахилгаан хангамж /071310/

Мэргэшил:Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэгтэй байвал давуу тал болно.

Туршлага:Эрчим хүчний салбарт цахилгааны инженерээр ажиллаж байсан туршлагатай байх, Эрчим хүчний салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байвал давуу тал болно.

 

2.    Автоматик электроникийн инженер

 

Ажлын хамрах хүрээ

Төслийн хүрээнд эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээний реле хамгаалалт, автоматикийн байгууламжуудын суурилуулалт, түүний найдвартай ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах, тайланг хянах, үр дүнг тайлагнах, мэргэжлийн арга зүйгээр ханган, хяналт тавьж ажиллах

·         Захиалагчийн шаардлагад нийцсэн шийдэл боловсруулах, тоноглол сонголт хийх

·         Цахилгаан автоматжуулалтын ажлын зураг болон гүйцэтгэлийн зураг боловсруулах

·         Цахилгаан автоматжуулалтын суурилуулалт хийх, зохион байгуулах, хянах, шалгах

·         Цахилгаан автоматжуулалтын орчин үеийн шинэ техник технологуудыг судлах, нэвтрүүлэх

·         Төслийн тулгамдсан асуудал, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх

·         Төслийн барилга байгууламжийн РХА-ын байгууламжуудын сонголтод судалгааны үндсэн дээр дүгнэлт гаргах;

·         Гүйцэтгэгч компаний  тодруулгад тухай бүр хариу өгөх, хамтран ажиллах;

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Магистр бол давуу тал болно

Мэргэжил:Цахилгаан системийн автоматжуулалт /071304/, Электрон системийн автоматжуулалт /071401/, Үйлдвэрлэлийн автоматжуулалт /071402/

Мэргэшил:Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэгтэй байх

Туршлага:Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх, мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэгтэй байх;  

Ур чадвар:Багаар ажиллах чадвартай байх, Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй, Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай шударга байх, оновчтой шийдвэр гаргадаг байх, Харилцааны соёлтой байх, Салбарын хэмжээний болон аливаа асуудлыг боловсруулах, судалгаа хийх, санал дүгнэлт гаргах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чадвар эзэмшсэн байх

 

3.    Нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор, гэрээний асуудал хариуцсан ажилтан

 

Ажлын хамрах хүрээ

Төслийн хүрээнд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө /БОМТ/-г төлөвлөгөөт хугацаанд, үр дүнтэй, байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр хэрэгжүүлэх, төслийн хүрээнд хэрэгжих гэрээ хэлцэл, худалдан авалтыг хуулийн хүрээнд зохион байгуулах ажлуудыг зохион байгуулах

·         Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ" /БОННҮ/-ний тайланд тодотгол оруулах, жил бурийн БОМТ-ний хэрэгжилтийг хангах, үүнд: шинэчлэх, батлуулах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тайлагнах;

·         Байгууллагын чиг үүрэгтэй холбоотойгоор хийгдэж буй бүx төрлийн гэрээг байгуулах, бүртгэх, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих;

·         Төслийн нөлөөлөлд өртөж буй газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, хэрэгжилтийг ханган ажиллах;

·         Удирдах албан тушаалтнаас өгсөн аливаа үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллах.

·         БОМТ-г боловсруулах, холбогдох байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тайлагнах

·         Шаардлагатай бол БОННҮ-ний тайланд тодотгол оруулах, батлуулах;

·         БОМТ-г хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын төсвийг боловсруулах, батлуулах, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, тайлагнах;

·         БОМТ-г хэрэгжүүлэхтэй холбогдон оролцогч талуудын чиг үүргийн уялдаа холбоог зангидах, уулзалт, хурал зохион байгуулах, гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах;

·         Байгаль орчны болон нийгмийн асуудлын хүрээнд шаардлагатай судалгаа шинжилгээ, үнэлгээг хууль зөв мэдээллээр хангах. тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн зохион байгуулах, тайлагнах;

·         Гэрээний төслийг боловсруулан, хэлцэл хийж гэрээг дүгнэх;

·         Төсөлтэй холбоотой нийгмийн асуудлын хүрээнд гарсан аливаа зөрчлийн талаар болон засаж, залруулах apra хэмжээний төлөвлөгөөг журмын дагуу боловсруулах;

·         Төрийн захиргааны байгууллагууд болон орон нутаг хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах;

·         Захиалагч болон гүйцэтгэгчийг бодит мэдээллээр хангах.

·         Төслийн анхан шатны үнэлгээг хийж төсөл эхлэх үеийн нөхцөл байдлын тайлан боловсруулах, Төслийн удирдах хороогоор тайланг хэлэлцүүлэх, дээд шатны байгууллагуудаар албажуулах;

·         Төслийн нөлөөлөлд өртөж буй иргэдтэй Газар чөлөөлөх гэрээ байгуулах, нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор олгох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд туссан нийгмийн асуудалтай холбоотой үйл ажиллагааг заасан хугацаанд нь yp дүнтэй хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах.

·         Хуулийн байгууллагад төсөл хэрэгжүүлэх нэгжийг төлөөлөн оролцох;

·         Төслийн уйл ажиллагааны хүрээнд худалдан авах бараа ажил, үйлчилгээг сонгон шалгаруулах ажлыг хууль журмын дагуу төлөвлөж зохион байгуулж хэрэгжилтийг ханган ажиллах;

·         Удирдлагаас өгсөн үүpэr даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх.

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Магистр бол давуу тал болно.

Мэргэжил:Санхүү /041201/,  Эрх зүйч /042101/

Туршлага:Мэргэжилээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх, багаар ажилласан туршлагатай байх, Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх

Ур чадвар:Багаар ажиллах чадвартай, Албан бичиг боловсруулах чадвартай ,Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.  Худалдан авах ажиллагааны сертификат болон фидикийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

 

4.    Англи хэлний орчуулагч, дотоод асуудал хариуцсан ажилтан

 

Ажлын хамрах хүрээ

Төслийн нэгжийн дотоод үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төслийн өдөр тутмын албан бичиг хөтлөлтийг хариуцах, хурлын протокол, аман болон бичгийн Англи-Монгол хэлний орчуулгын ажлыг хийх

·         Төслийн  нэгжийн   дотоод үйл    ажиллагаанд дэмжлэгүзүүлэх, төслийн өдөр тутмын албан бичиг хөтлөлтийг хариуцах, хурлын протокол, аман болон бичгийн Англи-Монгол хэлний орчуулгын ажлыг хийх.

·         Гүйцэтгэгчээс ирсэн албан бичгүүдийн орчуулгыг хянаж, илгээх албан бичгийн орчуулгыг хийх

·         Төслийн  ирсэн явсан бичиг болон бусад баримт бичгийг хөтлөх, архивлах

·         Төслийннэгжийн гүйцэтгэгч компанитай хийгдэх уулзалтын орчуулга хийх,

      протоколхөтлөх

·         Гүйцэтгэлийн тайланг болон албан бичгийн холбогдох байгууллагуудад хүргүүлэх мөн орон нутагт шуудан явуулах ажлыг хариуцна.

·         Өмчийн бүрэн бүтэн байдал хангах, өмч хамгаалал тооллогыг тогтмол зохион байгуулах

·         Мэдээллийн нууцлалыг бодлого, журмыг дагаж мөрдөх

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил:Олон улсын харилцаа /031202/ Гадаад хэлний орчуулга /023101/

Туршлага:Мэргэжлээрээ 3-aac доошгүй жил ажилласан байх, Англи хэлний орчуулагч хийж байсан туршлагатай

Ур чадвар:

·          Англи хэлтэй,

·         Зохион байгуулах өндөр чадвартай,

·         Арван хурууны бичээч, хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.

·         Албан бичиг боловсруулах чадвартай байх

5.    Усны барилга байгууламжийн инженер (Орон нутагт ажиллах)

Ажлын хамрах хүрээ

Төслийн талбарт усны эрчим хүчний барилга байгууламжийн үйл ажиллагааг зохион байгуулах, үндсэн болон туслан гүйцэтгэгч компанийн ажил үйлчилгээнд өдөр тутмын хяналт тавих, хамтран ажиллах, тайланг хянан баталгаажуулах, 7 хоног, сар, жилийн тайлан боловсруулах, үр дүнг тайлагнах, техник хяналтын ажилд мэргэжлийн арга зүйгээр хангаж хамтарч ажиллах

·         Төслийн талбарт усны эрчимхүчний барилга байгууламжийн үйл ажиллагаагзохионбайгуулах,

·         Үндсэн болон туслан гүйцэтгэгч компанийнажилүйлчилгээндөдөр тутмын хяналттавих,  хамтран   ажиллах,   

·         Тайланг   хянан баталгаажуулах, 7 хоног, сар, жилийн тайлан боловсруулах, үр дүнг тайлагнах, техник хяналтын ажилд мэргэжлийн арга зүйгээр хангаж хамтарч ажиллана.

·         Төслийн хэрэгжилт гүйцэтгэл, хууль дурэм журам стандартын нийцлийг хангуулах.

·         Барилга угсралтын явцад ажлын зургийн дагуу ажил хийгдэж  эсэхэд хяналт тавьж шаардлагатай бол дүгнэлт гаргах

·         Төслийн зураг төсөл, барилгын ажлын төлөвлөлт бэлтгэл ажил, үе шаттай хэрэгжүүлэх, барилга угсралтын ажлын календарчилсан төлөвлөгөөний дагуу ажлын гүйцэтгэлийг хянаж нэгтгэх

·         Барилга угсралтын ажлын холбогдох зөвшөөрөл эрх зүйн баримт бичиг, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг хангах

·         Захиалагч болон гүйцэтгэгчийг бодит мэдээллээр хангах

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Магистр бол давуу тал болно

Мэргэжил:Усны барилга байгууламжийн инженер /580300/

Туршлага:Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан. Усан цахилгаан станцын ашиглалтын талаар туршлагатай байх,

Тусгай шаардлага: Төсөл хэрэгжиж байгаа нутагт ажиллаж амьдардаг байх.

6.    Барилгын материалын үйлдвэрлэлийн технологич (орон нутагт)

Ажлын хамрах хүрээ

Төслийн барилга байгууламжид ашиглагдах түүхий эд, материалд лабораторийн чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартын түвшинд хяналт, шинжилгээ хийж, хяналт тавих

·         Төслийн бүтээн байгуулалтанд ашиглагдах импорт болон орон нутгаас нийлүүлж буй бараа материал, тоног төхөөрөмжийн лаборторийн бичиг баримтын бүрдлийг хянаж ажиллах

·         Бараа материалын орц, найрлагыг стандартын дагуу хийж буй эсэхэд хяналт тавьж, хууль эрхзүйн акт, норм стандарт, технологийн горимыг мөрдүүлэх,

·         Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын зааварчилгаа өгч ажиллах

·         Захиалагч болон гүйцэтгэгчийг бодит мэдээллээр хангах.

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Магистр бол давуу тал болно.

Мэргэжил:Барилгын бүтээц эдлэлийн технологи /073208/ Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи /073209/ Барилгын инженерчлэл /073204/ Барилгын мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй байвал давуу тал болно

Туршлага:Мэргэжлээрээ 3 хүртэл жил ажилласан байх, Төсөл хэрэгжиж байгаа нутагт ажиллаж амьдардаг байх тухайн мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Тусгай шаардлага: Төсөл хэрэгжиж байгаа нутагт ажиллаж амьдардаг байх

7.    Байгаль орчин, усан сангийн талбайн нөхөн сэргээлт хариуцсан ажилтан (орон нутагт)

Ажлын хамрах хүрээ

Бүтээн байгуулалтын ажлын үед байгаль орчинд үзүүлэх болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг газар дээр нь хэрэгжүүлэн ажиллах

·         Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хуулийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах.

·         Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах.

·         Байгалийн нөөцийг зохистой ашиглуулах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх

·         Байгаль орчныг бохирдуулах эх үүсвэрийн тооллого хийх, бүртгэл судалгааг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх.

·         Түүх, соёлын биет болон биет бус өвийг авран хамгаалах ажлын хэрэгжилтийг ханган ажиллах.

·         Захиалагч болон гүйцэтгэгчийг бодит мэдээллээр хангах

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Магистр бол давуу тал болно

Мэргэжил:Байгаль хамгаалал /052202/ Хүрээлэн буй орчин /052102/ Экологи, байгаль хамгаалал /850100/

Байгаль орчны хяналт, үнэлгээ, экологи, байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны хамгааллын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Туршлага:Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, Байгаль орчны чиглэлээр ажиллаж орон нутагт ажиллаж байсан туршлагатай.

Тусгай шаардлага: Төсөл хэрэгжиж байгаа нутагт ажиллаж амьдардаг байх

8.    Хятад хэлний орчуулагч (орон нутагт)

Ажлын хамрах хүрээ

Төслийн нэгжийн дотоод үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, инженер, техникийн ажилтан болон гүйцэтгэгч компанийн хооронд хятад-монгол хэлээр орчуулга хийх

·         Төсөлд холбогдох аман болон бичгийн хэлний орчуулгыг мэргэжлийн түвшинд хийх.

·         Төслийн орчуулгын ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх.

·         Ажлын талбар дээрх бүтээн байгуулалтын багуудад аман, бичгийн болон талбайн орчуулга хийх

·         Үндсэн утга санааг алдагдуулахгүйгээр орчуулга хийх

·         Техникийн нэр томьёог үнэн зөв орчуулах

·         Хэл зүйн дүрмийг баримтлан орчуулгыг гүйцэтгэх

·         Төслийн талбарт Монгол-Хятад хэлээр харилцан ойлголцож ажиллахад дэмжлэг үзүүлэх

·         Шаардлагатай үед хурлын аман орчуулга хийх

·         Мэдээллийн нууцлалыг бодлого, журмыг дагаж мөрдөх

·         Гадны оролцогч талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг бий болгож ажиллах

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Магистр бол давуу тал болно

Мэргэжил:Олон улсын харилцаа /031202/, Гадаад хэлний орчуулга /023101/ Хятад хэлний орчуулагч хийж байсан бол давуу тал болно.

Туршлага: Мэргэжлээрээ 3-aac доошгүй жил ажилласан байх, Хятад хэлний орчуулагч хийж байсан туршлагатай         

Ур чадвар:Англи хэл, Хятад хэлтэй, зохион байгуулах өндөр чадвартай, Арван хурууны бичээч, хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.

Тусгай шаардлага: Төсөл хэрэгжиж байгаа нутагт ажиллаж амьдардаг байх

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

• Товч намтар;

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Боловсролын диплом, гэрчилгээ;

• Мэргэшлийн үнэмлэх;

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

Санамж:Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.

Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, Санхүү, хөрөнгө оруулалтын газар Утас: 267072

Баримт бичиг ирүүлэх хугацаа:2025 оны 08 сарын 8-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.