
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажилтныг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
1. Төслийн зохицуулагч (1 хүн)
Тавигдах шаардлага
- Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Эрчим хүчний мэргэшсэн инженерийн зэрэгтэй байх;
- Дулааны цахилгаан станц, дулааны станц болон шугам сүлжээ, төсөл хөтөлбөрийн удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
- Англи эсвэл Солонгос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
2. Төрийн албан хаагчийнанкет;
3. Товч намтар;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
6. Ажлын туршлагын талаарх мэдээлэл “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)”-ээс татан авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт);
7. Ажил байдлын тодорхойлолт.
Дээрх материалуудыг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, 1 дүгээр давхар, 100 тоот.
Цахим хаяг: batbuyan@energy.gov.mn
Холбогдох утас: 88005187;51-267072; 51-263051