2014-01-21 11:00:42

Эрчим хүч хэмнэлтийн хуулийн хэрэгцээ шаардлага, түүний агуулга- Цуврал бичлэг 3

Монгол Улсын Эрчим хүчний яаман дээр хэрэгжиж буй Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эрчим хүчний системийн үр ашиг" төслийн зүгээс техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэн, ажлын хэсэгт орж ажиллан "Эрчим хүч хэмнэлтийн тухай" хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.

Энэхүү хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцож ажилласан хуулийн ажлын хэсгийн бүх гишүүд болон манай хуулийн төсөлд санал зөвлөгөөгөө өгч байсан салбарын инженер техникийн ажилтнууд, яамны удирдлагууд мөн холбогдох албан тушаалтнуудад талархал дэвшүүлье!