Ажлын хамрах хүрээ
Төслийн зохицуулагчийн удирдлага хяналт дор төслийн эх үүсвэр, шугам сүлжээний ажлын хэрэгжилттэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагаа, худалдан авалт болон санхүүгийн үйл ажиллагаанд оролцоно. Төслийн дэд зохицуулагч нь хариуцсан төслүүдийн үйл ажиллагааны жил, хагас жил, улирал, сарын төлөвлөгөө, тайлан, хэрэгжилт, төслийн үйл явцыг тайлагнана.
- Хөгжлийн түнш байгууллага, ЭХЯ, СЯ болон бусад холбогдох газруудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Төслийн зохицуулагчийн удирдлага дор төслийн хэрэгжилттэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих;
- Төслийн үйл ажиллагааны жилийн болон улирлын төлөвлөгөө, тайлан, үйл ажиллагааны хэрэгжилт, хагас болон жилийн тойм зэрэг төслийн хэрэгжүүлэлтийн үйл явцыг тайлагнах;
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Дэд бүтцийн чиглэлээр инженер, санхүүгийн удирдлага, үйлдвэрлэлийн удирдлага
Туршлага:
- Эрчим хүчний салбарт 10-aac дээш жил, үүнээс удирдах албан тушаалд 4-өөс дээш жил ажилласан ижил төстэй ажлын туршлагатай байх.
- Төслийн удирдлага /зохион байгуулалт/ зохицуулалтын чиглэлээр дор хаяж 4 жилийн туршлагатай байх.
Ур чадвар:
- Удирдах, багаар ажиллах чадвартай байх;
- Олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны туршлагатай байх;
Тусгай шаардлага:
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
- Илүү цагаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
- Олон улсын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт удирдах албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
- Эрчим хүч, санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
- Хүсэлт;
- Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);
- Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
- Мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, ажил олгогчийн тодорхойлолт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;
- Ял шийтгэлгүй тодорхойлолт (E-mongolia цахим системээс);
Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй болон шаардлагад нийцүүлж ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягаар дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.
Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Хөрөнгө оруулалт, төслийн хэрэгжилтийн хэлтэс, 101 тоот, Утас: 51-267072
Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
---оОо---