
“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ”-ИЙН ЗАРИМ АЖИЛТНУУДЫГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Ажлын хамрах хүрээ
Төслийн зохицуулагчийн удирдлага дор төслийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх, төлөвлөгөө хэрэгжилтийг хангах, тайлан мэдээллийг нэгтгэн боловсруулах, гүйцэтгэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих замаар төслийг батлагдсан хугацаа, төсөвт багтаан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Төсөл хэрэгжүүлэх нэгжид санхүү, НББ-ийн удирдлагын системийг нэвтрүүлж, ашиглана.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил:
Туршлага: Төсөлд ажиллаж байсан туршлагатай. Төрийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байсан бол давуу тал болно.
Ур чадвар:
Тусгай шаардлага:
Төслийн хэрэгжилтийг орон нутаг дах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, стратеги, бодлогын түвшинд зохион байгуулалтын нэгдсэн бодлогоор хангах, талбайд ажиллаж буй инженер, техникийн болон гүйцэтгэгчийн ажилтнуудын уялдаа холбоог хангах, тэдгээрийн тасралтгүй ажиллагааг хангах орчныг бүрдүүлэх. Орон нутгийн захиргаа, хяналтын байгууллага, иргэдийн оролцоотой харилцааг удирдан зохицуулах замаар төслийн хэрэгжилтийн эрсдэлийг бууруулах. Гүйцэтгэгч компанийн удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах замаар төслийн ажлыг саадгүй, шуурхай, үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлэн ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Магистр ба түүнээс дээш.
Мэргэжил: Бизнесийн менежмент, Эрх зүйч төрийн удирдлага мэргэжилтэй байх.
Туршлага: Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан Орон нутгийн захиргааны байгууллагад хамтран ажиллах.
Ур чадвар:
Тусгай шаардлага:
Төслийн нэгжийн гадаад, дотоод харилцаанд монгол- англи хэлний бичгийн орчуулгыг гүйцэтгэх, төслийн өдөр тутмын албан бичиг, гэрээ, техникийн баримт бичгийн бүрдүүлэлт, архивлах, хадгалалт, баримт бичгийн эргэлтийг стандартын дагуу зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш, магистр бол давуу тал болно
Мэргэжил: Гадаад хэлний орчуулга /023101/ орчуулагч, Эрх зүйч, Олон улсын харилцаа.
Туршлага: Мэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан байх, Томоохон төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно.
Тусгай шаардлага:
Ур чадвар: Англи хэлний бичгийн орчуулгын дундаас дээш түвшний мэдлэгтэй Техникийн болон гэрээний баримт бичиг орчуулж байсан туршлагатай Албан бичиг хэрэг, архивын стандарт мэддэг Компьютерын хэрэглээний программын өндөр мэдлэгтэй.
ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
• Хүсэлт;
• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
• Товч намтар;
• Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);
• Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
• Мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, ажил олгогчийн тодорхойлолт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;
Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй болон шаардлагад нийцүүлж ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.
Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, Санхүү, хөрөнгө оруулалтын газар Утас: 267072
Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 07-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.
---оОо---