СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Инженер эсхүл эдийн засагч мэргэжилтэй байх ба удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Ял шийтгэлгүй байх;
- Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
- Ажил байдлын тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт /e-mongolia лавлагаа авсан байх/;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа авсан байх/;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 12:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 3 давхар, 313 тоотод компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны дарга Д.Наранцацрал хүлээн авна. Холбогдох утас: 51-263060.
Тест болон ярилцлагын шалгалт:
Эрчим хүчний яамны хурлын танхимд 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагт нэр дэвшигчээс тестийн шалгалт болон дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:
- Удирдан зохион байгуулах чадвар;
- Манлайлах чадвар;
- Багаар ажиллах чадвар.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөл
2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр