Төсөл
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Тавигдах шаардлага:
- Инженер эсхүл эдийн засагч мэргэжилтэй байх ба удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
- Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
- Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;
- Тухайн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
- Ажил байдлын тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 2 давхар 212 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авна. Холбогдох утас: 51-263057
Тест болон ярилцлагын шалгалт:
Эрчим хүчний яамны хурлын танхимд 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагт нэр дэвшигчээс эрчим хүчний салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг хүрээнд тестийн шалгалт болон дараах агуулгын хүрээнд ярилцлага авна.
- Удирдан зохион байгуулах чадвар;
- Манлайлах чадвар;
- Багаар ажиллах чадвар.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
“ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ