Ажлын хамрах хүрээ:
Төслийн бүх үе шатанд төлөвлөлт,удирдлага, зохицуулалт, бүх талын хяналтаар шуурхай хангаж, төсөлд оролцогч нарын хамтын ажиллагааг уялдуулан, төсөл хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах замаар төслийг батлагдсан хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусгах.
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудыг удирдлагаар хангах, ажлын цаг ашиглалтад өдөр тутмын хяналт тавих
- Батлагдсан хууль, тогтоомж, журам, дүрмийн шаардлагын дагуу төслийн ерөнхий удирдлага, зохион байгуулалт, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүжилтийн ашиглалтад хяналт тавих
- Төслийн ажлын төлөвлөгөө, тайлан, үр дүн болон бусад мэдээллийг цаг тухайд нь Төслийн удирдах хороо, Эрчим хүчний яам, Сангийн яаманд хүргүүлж хянуулах
- Төслийн удирдах хорооноос батлагдсан төсвийн болон худалдан авах төлөвлөгөөний дагуу худалдан авах ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулах
- Захиалагч болон гүйцэтгэгчийг бодит мэдээллээр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Дээд боловсролтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил:
- Сэргээгдэх эрчим хүч /071301/
- Цахилгааны инженерчлэл /071309/
- Усны барилга байгууламжийн инженер /073207/
- Дулааны цахилгаан станцын инженерчлэл /071303/
- Дулааны эрчим хүч ба үйлдвэрлэл /071307/
- Цахилгаан хангамж /071310/
- Бизнесийн удирдлага /041301/
- Удирдахуйн ухаан /041306, 340200/
- Эрх зүйч /042101/
Туршлага: Гадаад харилцаа, Олон улсын байгууллага болон Төрийн байгууллагад ажилласан туршлагатай байх
Ур чадвар:
- Төлөвлөгөө боловсруулах, техникийн хяналт тавих, төслийн зардлыг төсөвлөн удирдан зохион байгуулж байсан туршлагатай байх.
- Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы чадвартай байх.
- Илтгэл тавих, багаар ажиллах, ажлаа удирдан зохион байгуулах өндөр ур чадвартай байх.
Тусгай шаардлага:
- Англи хэлний мэдлэгтэй байх.
- Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах удирдах зохион байгуулах;
- Дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлдэг байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай байх
- Илүү цагаар болон орон нутагт томилолтоор ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
• Хүсэлт;
• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
• Товч намтар;
• Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);
• Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
• Мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, ажил олгогчийн тодорхойлолт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;
Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй болон шаардлагад нийцүүлж ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.
Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Богд Жавзандамба хутагтын гудамж, “Тайж групп оффис”, 201 тоот Утас: 77551516
Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2026 оны 09 дугаар сарын 14-ны 14:00 цагаас өмнө ирүүлнэ.