
Тавигдах шаардлага:
Инженер эсхүл бизнес, төрийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх ба удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
Ял шийтгэлгүй байх;
Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
Ажил байдлын тодорхойлолт;
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт /e-mongolia лавлагаа авсан байх/;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа авсан байх/;
Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 3 давхар, 308 тоотод компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны дарга Д.Чимидлхам хүлээн авна. Холбогдох утас: 51-267080.
Тест болон ярилцлагын шалгалт:
Эрчим хүчний яамны хурлын танхимд 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт нэр дэвшигчдээс тестийн шалгалт болон дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:
Удирдан зохион байгуулах чадвар;
Манлайлах чадвар;
Багаар ажиллах чадвар.
Анхаарах зүйлс:
Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
“Ховд дулааны станц” ТӨХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөл
2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр