
Ажлын хамрах хүрээ
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол:
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх.
Мэргэжил, мэргэшил:
“В”, “С” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх.
Ажлын туршлага:
Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан байх;
Төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно.
Ур чадвар:
Автомашины ашиглалт, засвар үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй байх;
Хариуцлагатай, нягт нямбай ажиллах чадвартай байх.
Тусгай шаардлага:
Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
• Хүсэлт;
• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
• Товч намтар;
• Иргэний үнэмлэхийн хуулбар /E-mongolia цахим системээс/;
• Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
• Мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, ажил олгогчийн тодорхойлолт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;
Санамж: Дээр дурдсан баримт бичгийн аль нэгийг бүрдүүлээгүй, эсхүл шаардлагад нийцүүлэн ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэж, сонгон шалгаруулалтад тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.
Хаяг:Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Богд Жавзандамба хутагтын гудамж, “Тайж групп оффис”, 201 тоот “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгж"-ийн оффис.
Утас: 77551516
Баримт бичиг ирүүлэх хугацаа:
2026 оны 10 дугаар сарын 16-ны 12:00 цагаас өмнө.
---оОо---