ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ХАРЬЯА ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ХАРЬЯА ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ХАРЬЯА ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

Үүнд:

  1. Ухаалаг сүлжээ, цахилгаан хангамжийн төслүүд хариуцсан дэд зохицуулагч – 1
  2. Санхүүгийн ажилтан – 1

1. Ухаалаг сүлжээ, цахилгаан хангамжийн төслүүд хариуцсан дэд зохицуулагч

Ажлын хамрах хүрээ:

Ухаалаг сүлжээ, цахилгаан хангамжийн чиглэлийн төслүүдийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төслийн баг, зөвлөх, гүйцэтгэгч байгууллагуудын ажлыг уялдуулан чиглүүлэх, худалдан авалт болон санхүүгийн шийдвэр гаргалтад оролцох, хөгжлийн түнш байгууллага, холбогдох яамд болон эцсийн зээлдэгчтэй харилцах үйл ажиллагааг нэгжийг төлөөлөн хариуцах, төслийн эрсдэлийг удирдаж, хэрэгжилтийн үр дүнг хариуцан тайлагнах

  • Хөгжлийн түнш байгууллага, Эрчим хүчний яам, Сангийн яам, эцсийн зээлдэгч болон бусад холбогдох талуудын хоорондын уялдаа холбоог хангах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Төслийн хэрэгжилттэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих
  • Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу, үр ашигтай зарцуулахад эцсийн зээлдэгчтэй хамтран хяналт тавих
  • Ажлын хөтөлбөр, төслийн төсөв боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих, олон улсын аудитад бэлтгэх
  • Төслийн гүйцэтгэлийг тогтмол үнэлж, эрсдэлийг тодорхойлон холбогдох талуудад цаг тухайд нь мэдээлэх
  • Улирал, хагас жил, жилийн төлөвлөгөө, тайланг хугацаанд нь бэлтгэж яам болон хөгжлийн түншид хүргүүлэх
  • Төслийн зөвлөхүүдийн ажлыг үнэлэх, хянахад оролцох

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжил:

  • Дэд бүтцийн чиглэлээр инженер
  • Төрийн удирдлага

Туршлага:

  • Мэргэжлээрээ 10 жилээс доошгүй ажилласан, ижил төстэй ажлын туршлагатай байх
  • Төслийн удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт эсвэл дипломат байгууллагад 5 жилээс доошгүй ажилласан байх

Ур чадвар:

  • Англи хэлний мэдлэгтэй, удирдах, багаар ажиллах чадвартай байх;

Тусгай шаардлага:

  • Илүү цагаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
  • Олон улсын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт ажилласан бол давуу тал болно

2. Санхүүгийн ажилтан

Ажлын хамрах хүрээ:

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүх төслийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хариуцах, төсөв, санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн тайлагналыг хууль тогтоомж болон хөгжлийн түншийн журамд нийцүүлэн хэрэгжүүлэх, хөндлөнгийн аудит хүлээн авах

  • Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нийцсэн санхүү, нягтлан бодох бүртгэлийн удирдлагын системийг нэвтрүүлж, хэрэгжилтийг хангах
  • Төслийн жилийн төсөв, төсвийн хуваарь, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, мөнгөн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх
  • Гүйлгээний баримт, санхүүжилтийн хүсэлт боловсруулах, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг бүрдүүлж архивлах
  • Цалин, нийгмийн даатгалын шимтгэл, суутган татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол, тайлагналыг гүйцэтгэх
  • Шилэн дансны тайлан мэдээ боловсруулж, нийтэд ил тод болгох
  • Улирал, жилийн санхүүгийн тайланг монгол, англи хэлээр бэлтгэж тайлагнах, хөндлөнгийн аудит хүлээн авах

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжил:

  • Нягтлан бодох бүртгэл

Туршлага:

  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх

Ур чадвар:

  • Англи хэлний мэдлэгтэй байх;

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Хүсэлт (аль ажлын байранд оролцож буйгаа тодорхой заасан);
  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);
  • Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх;

Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй болон шаардлагад нийцүүлж ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү. Дугтуйн нүүрэн дээр нэр дэвшиж буй ажлын байрны нэрийг тодорхой бичнэ үү.

Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төслийн хэрэгжилтийн хэлтэс 100 тоот өрөө, Утас: 267072

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ.