Буцах

Тавантолгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тухай

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 7 дугаар                                                                                                                                                                                                        Улаанбаатар
сарын  9-ний өдөр                                                                                                Дугаар 261                                                                                               хот


                                                                                                                                                      
   ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН
ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

 

Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын өрийн бичгийн эх үүсвэрээр төслийг санхүүжүүлэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 28/20 тоот зөвлөмжийг үндэслэн Засгийн газрын өрийн бичгийн эргэн төлөлтийг баталгаажуулах, төрийн хөрөнгө оруулалтын эрcдэлийг бууруулах, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд төрөөс олгох санхүүжилтийг давуу эрхийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй мезанин зээл хэлбэрээр олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.


2. Хөрвөх давуу эрхийн хувьцаа нь компанийн нийт гаргасан хувьцааны 1/3 (гуравны нэгээс) хэтрэхгүй байхаар тогтоосугай.


3. Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 80 дугаар тогтоолын 1 дэх заалтаар олгохоор шийдвэрлэсэн төслийн санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 50 сая ам.доллар болон цаашид төрөөс олгох санхүүжилтийг энэхүү тогтоолын 1-д заасан мезанин зээлийн хэлбэрээр төслийн нэгж,  төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын компанид олгох, холбогдох гэрээг байгуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасугай.


4. Энэхүү тогтоолын 1-д заасан зээлийг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх нөхцөлд төрийг төлөөлөн давуу эрхийн хувьцааны өмчлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпилд зөвшөөрсүгэй. 


5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн өмчийн оролцоотой компани байгуулах тухай” Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 129 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 


                                        
       
Монгол Улсын Ерөнхий сайд                                        Н.АЛТАНХУЯГ

 

Эрчим хүчний сайд                                                          М.СОНОМПИЛ

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ