Баруун бүсийн эрчим хүчний систем
Компанийн тухай товчхон
Компаний хувьцааны 41 хувийг ЭБЭХЯам, 39 хувийг Төрийн Өмчийн хороо,20 хувийг Сангийн Яам эзэмшиж нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 66925112 ширхэг хувьцааг эздийн өмч болгон эзэмшүүлж дээд удирдлагыг хувь нийлүүлэгчдийн хурал барих бөгөөд хувь нийлүүлэгчдийн хурлаас томилосон Төлөөлөн Удирдах Зөвлөл компаний үйл ажиллагааг тасралтгүй байнга хянаж ажилладаг.
2008 онд Дөргөний УЦС-ийг тус компаний охин компани болгосноор эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ББЭХС ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний систем, 2 дахь эх үүсвэр болох Дөргөний УЦС-аас тэжээгдэж эхэлсэн бол 2009.12.29-ээс Алтайн цаадах 3 сумыг БНХАУ-ын импортын ЦЭХ-ээр, Говь-Алтай аймгийн төв болон 5 сумыг 2010.12.-р сараас ЦЭХ –ээр хангаж эхэллээ. Тус компани жилд 100 гаруй сая кв/цаг ЦЭХ-ийг үүсгүүрүүдээс дамжуулан түгээн борлуулж байна. Өвлийн их ачааллын үед 26,8 мВт хүчин чадал ашиглана. Хоёрдогч эх үүсвэрийн хувьд Дөргөний УЦС 2009 онд ашиглалтанд орсноор 2 систем зэрэгцээ ажиллаж ОХУ-ын систем давтамж тохируулах, Дөргөний УЦС ачаалал тохируулах горимоор ажиллаж байна.
Үндсэн үйл ажиллагаа
“ББЭХС”ТӨХК нь цахилгаан эрчим хүчийг гадаадаас /ОХУ, БНХАУ/ импортоор, дотоодын эх үүсгүүр ДУЦС-аас тус тус худалдан авч бүс нутгийн хэрэглэгчдэд дамжуулахаас гадна өөрийн харъяаны охин компаниудаа түшиглэн эрчим хүчийг түгээж борлуулах үйл ажиллагааг цогцоор нь хийх үүрэгтэй болно.
Манай системийн онцлог нь 110 кв-ын шугамын алгаслалт урт бөгөөд ачаалал багатайгаас гадна ачаалал нь 110 кв-ын шугамын төгсгөлд байрладаг учир дамжуулах шугаманд реактив, чадал үүссэнээс системийн хэмжээгээр хүчдэл өндөр байдаг. /120-125 кв/ системийн хэмжээгээр 11 реактор ажиллуулж хүчдэлийн түвшинг барьж байна. Өөрөөр хэлбэл 120-125 кв-ын хүчдэл бол тус системийн хувьд хэвийн горимд тооцогддог онцлогтой юм.
Системийн нийт суурилагдсан хүчин чадлаар 40 мвт орчмыг ашиглах бололцоотой бөгөөд одоогоор 30-40 хувийг нь ашиглаж байна. Одоо системийн 110 кв, 35 кв-ын шугам дэд станцыг ББЭХС ХК хариуцан ажиллуулдаг бөгөөд 15 кв –оос дооших хүчдэлийн шугам дэд станц бусад тоноглолыг түгээх компаниуд хариуцан ажиллуулж байна.
“ББЭХС” ТӨХК нь 3 охин компани 2 салбар, 5 алба нийт 350 гаруй ажиллагсад тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна