Техникийн нөхцөл
A- A A+
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх замаар ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй хүнд сурталгүй хүргэх заалтыг хэрэгжүүлэн, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Эрчим хүчний сайдын 2018 оны 55 дугаар тушаалаар тус яамнаас олгож буй цахилгаан, дулааны техникийн нөхцөл олголтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.
Техникийн нөхцөл авах, сунгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ доорх цахим хуудсаар хандаж илгээнэ үү.
- Цахилгааны техникийн нөхцөл www.new.tog.mn
-
Дулааны техникийн нөхцөл https://tn.dulaan.mn/home/
Цахилгааны техникийн нөхцөлийн талаар 51-267064 утасаар лавлана уу. Хариуцсан албан хаагч: Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн ахлах шинжээч М.Гансүх
Дулааны техникийн нөхцөлийн талаар 51-263074 утасаар лавлана уу. Хариуцсан албан хаагч: Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн ахлах шинжээч Л.Мөнхцог