2025-11-12 00:42:28

Яамны зорилго, зорилт

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН МӨН ЧАНАР

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Яам нь үйл ажиллагааны доор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

1. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, бүс нутгийн шугам сүлжээ байгуулах;

2. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;

3. Эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай, ажиллагааг хангах;

4. Эрчим хүчний эх үүсвэрүүдийн түлшний баланс гаргах замаар нүүрсний уурхайнуудын хүчин чадлыг өргөжүүлэх;

5. Салбарын эдийн засгийн үр ашигтай байх, санхүүгийн чадавхыг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;

6. Эрчим хүч, түлш (эрчим хүчний нүүрс болон бусад төрөл)-ний салбарт шинжлэх ухаан, технологи, эрчим хүчний балансын судалгаа, стандарт, норм, нормативын баримт бичиг, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;

7. Салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх;

8. Эрчим хүчний хангамжийн аюулгүй байдалд хяналт тавих;

9. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрчим хүчний яамны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцөлийг хангахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд доор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

1. Эрчим хүчний салбарын стратеги төлөвлөлтийн бодлогыг боловсруулах, уламжлалт болон сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний түлшний талаарх бодлого, хууль тогтоомж, дүрэм, журам боловсруулах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

2. Эрчим хүчний үйлдвэрлэл хангамжийн эрсдэлийнудирдлагыг хэрэгжүүлэх замаар үйлдвэрлэлийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний нүүрсний хангамжийн тасралтгүй, найдвартай байдал, нүүрсний чанар, нөөцийн тогтвортой үйл ажиллагааг хангах, зохион байгуулах;

3. Яамны үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулах, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тушаалын хэрэгжилтийг хангуулах, төрийн албаны манлайлыг хангах, төрийн захиргааны албыг шуурхай удирдан, яамны дотоод ажлыг оновчтой төлөвлөн зохион байгуулах;

4. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах, төсвийн гүйцэтгэл, санхүүжилтийн хэвийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах;

5. Хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, төлөвлөгөөний биелэлт, яамны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, төсөл арга хэмжээ, тусламжийн хөрөнгийн үр ашигтай байдалд хяналт тавих, төрийн байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааг үнэлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, статистик мэдээлэл гаргах, эрчим хүчний үндэсний баланс гаргах ажлыг зохион байгуулах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулах;

6. Салбарын хууль тогтоомж, техникийн зохицуулалт, норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмж зөвлөгөө өгөх, эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, техникийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, эрчим хүчний барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах, хүлээн авах ажлыг зохион байгуулах, зохицуулах,эрчим хүчний барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих;

7. Салбарын бодлого, хууль тогтоомжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгүүлэх, хянах, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хянах, хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор хууль зүйн техник, арга зүйн зөвлөмжөөр хангах.