ДУЛААН ЦАХИЛГААН ҮЙЛДВЭРЛЭГЧ, ТҮГЭЭГЧДИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНООС АЖИЛ ХАЯЛТЫГ ЗОГСООЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ЦАХИЛГААН ҮЙЛДВЭРЛЭГЧ, ТҮГЭЭГЧДИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНООС АЖИЛ ХАЯЛТЫГ ЗОГСООЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос долоодугаар сарын 1-ний өдөр ажил олгогчийн төлөөлөлтэй уулзаж, харилцан ойлголцсоны дагуу ажил хаялтыг зогсоож буй тухай албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд хамтын хэлэлцээрийн хүрээнд цалинг нэмэгдүүлэхэд төрийн өмч, орон нутгийн өмч гэж ялгахгүй байх, мөн цалин нэмэх хувь хэмжээг хязгаарлах байдлаар бус, 10-аас илүү хувиар нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх нөхцөлүүдийг баталгаажуулан ажиллах шаардлагатайг тусгажээ.

Тус байгууллагын төлөөлөл салбарын цалингийн системийг оновчтой болгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж хамтран ажиллахаар боллоо.