“ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСЛИЙН III ҮЕ ШАТ”, “ЭРЧИМ ХҮЧ-4” ТӨСЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

“ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСЛИЙН III ҮЕ ШАТ”, “ЭРЧИМ ХҮЧ-4” ТӨСЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2026.07.03) хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-т заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ” хэмээн заасныг хуралдаан даргалагч танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.