
Эх орноо хөгжилд хөтлөх эрчим хүч үйлдвэрлэн, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан, дулаанаар хангах хүндтэй үйлсэд олон жил зүтгэн, үр бүтээлтэй ажиллаж буй эрхмүүдэд Эрчим хүчний ажиллагсдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр (2026.08.14) төрийн дээд одон, медаль, салбарын шагнал хүртээлээ. Шагналыг Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий нар гардуулав.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
“ДЦС-4” ТӨХК-ийн ахмад ажилтан Л.Сувдням,
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахлах нягтлан бодогч Д.Баянжаргал,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх ХҮТ-ийн өндөр настан Л.Ганбаатар,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Эрчим хүчний яамны Ажлын хэсгийн сэргээгдэх эрчим хүчний зөвлөх О.Бавуудорж,
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Сүхбаатар салбарын ээлжийн инженер Б.Сонинбаяр,
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ээлжийн инженер П.Болормаа,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Налайх төвийн өндөр настан С.Амарбаясгалан,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх ХҮТ-ийн өндөр настан Ч.Бямбаа,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ашиглалт, засварын баруун төвийн инженер М.Мөнхзул,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ашиглалт, засварын баруун төвийн монтёр Ш.Цогтбаяр,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженер Д.Ганболд,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёр Б.Батболд,
“ДЦС-4” ТӨХК-ийн Зуухан цехийн засварчин С.Алтангадас,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Сүхбаатар салбарын ээлжийн монтёр З.Бат-Орших,
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Сүхбаатар салбарын ээлжийн монтёр Ж.Даваасүрэн,
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн технологийн шинэчлэлтийн инженер П.Ариунболд,
“ДЦС-3” ТӨХК-ийн Дунд даралтын турбин цехийн Ээлжийн дарга Ц.Жаргалсайхан,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан ХҮТ-ийн борлуулалтын монтёр М.Энхтөр,

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ, ТЭМДГЭЭР:
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сүхбаатар ХҮТ-ийн борлуулалтын инженер Х.Гэрэлт-Од,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх ХҮТ-ийн засвар, үйлчилгээний монтёр Т.Уламбаяр,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх ХҮТ-ийн борлуулалтын монтёр С.Отгон-Эрдэнэ,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ашиглалт засварын зүүн төвийн ээлжийн ахлах монтёр Э.Мөнхбат,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ашиглалт засварын зүүн төвийн дэд станцын засварын монтёр Л.Мишигдаваа,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ашиглалт засварын зүүн төвийн агаарын шугамын монтёр Д.Эрдэнэбаяр,
“ДЦС-4” ТӨХК-ийн ээлжийн засварчин Ч.Бат-Эрдэнэ,
“ДЦС-4” ТӨХК-ийн туузан тэжээгчийн машинч Б.Батдорж,
“ДЦС-4” ТӨХК-ийн туслах тоноглолын машинч Б.Ганзориг,
“ДЦС-4” ТӨХК-ийн засварын монтёр Б.Одбаяр,
“ДЦС-4” ТӨХК-ийн ээлжийн засварчин Д.Цэвээнлхаазал,
“ДЦС-2” ТӨХК-ийн Инженерийн албаны дарга Г.Мөнхболд,
“ДЦС-2” ТӨХК-ийн сургалт, бүтээмж хариуцсан мэргэжилтэн Б.Хандсүрэн,
“ДЦС-3” ТӨХК-ийн дамжлагын машинч Б.Норонпэл,
“ДЦС-3” ТӨХК-ийн монтёр Р.Журтбай,
“ДЦС-3” ТӨХК-ийн гагнуурчин Л.Баатар,
“ДЦС-3” ТӨХК-ийн засварчин Ж.Хатанбаатар,
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хяналт мониторинг үнэлгээний инженер Б.Батжаргал,
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Г.Оюундэлгэр,
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын цахилгааны инженер Д.Гүррагчаа,
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн явуулын лаборатори өндөр хүчдэлийн туршилтын инженер Б.Батболд,
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн хими усны шинжилгээний инженер Ж.Цэнд-Аюуш нарыг шагналаа.
Шагнал гардуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Та бүхэн хичээл зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлж, хийсэн бүтээсэн ажлаараа нүүр бардам бахархаж буй сайхан мөч тохиож байна. Монгол Улсын гал голомтыг бадраахын төлөө зүтгэж байсан, өдгөө хөдөлмөрлөж буй та бүхэн, салбарын нийт ажиллагсдадаа Эрчим хүчний ажиллагсдын өдрийн мэнд хүргэе.
Эрчим хүчний салбар бол Монгол Улсыг нуруун дээрээ авч яваа цөөхөн бодит салбарын нэг. Нүүрснээс гадна тэнгэрээс заяасан байгалийг өгөгдөл болох нар, салхины нөөцөө ашиглан дотоодын хэрэглээгээ хангахын сацуу цаашид хөрш улсууд, бүс нутгийн орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангах томоохон зорилттой ажиллаж байна. Та бүхний өнөөг хүртэл зүтгэж, бүтээн байгуулж, гар бие оролцож ирсэн хөдөлмөр Монгол Улс эрчим хүчний нөөцөө бусад оронтой хуваалцах зорилтын суурь болж буйд талархлаа илэрхийлье.
Эрчим хүчний салбар санхүүгийн хувьд чадавхтай, энэ салбарт ажиллаж байсан, одоо хөдөлмөрлөж буй хүмүүсийн хөдөлмөр зүй ёсоор үнэлэгдэн, үнэ цэнтэй байх ёстой. Үүний төлөө бид хичээн ажиллаж байгаа. Та бүхэн сайхан баярлаарай” хэмээв.
Эх орныхоо гал голомтыг бадраах эрхэм үйлсээ үнэлүүлж шагнал хүртсэн та бүхний ажил хөдөлмөрт амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
.jpg)