КАРЕК-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

КАРЕК-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн Эрчим хүчний салбарын зохицуулах хорооны хурал энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Хурлыг Монгол Улсын Эрчим хүчний яам болон Азийн хөгжлийн банк хамтран зохионм байгуулж, КАРЕК-ийн гишүүн орнууд, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцлоо.

Хурлын үеэр бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цахилгаан эрчим хүчний зах зээлийн интеграцчилал болон хил дамнасан цахилгаан эрчим хүчний худалдааг хөгжүүлэх, КАРЕК-ийн хүрээнд хэрэгжүүлэх дараагийн бүс нутгийн эрчим хүчний техникийн туслалцааны тэргүүлэх чиглэл, цаашдын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.


Түүнчлэн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний системүүдийн уялдаа холбоо, харилцан холболтыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эх үүсвэрийг эрчим хүчний системд үр ашигтай нэгтгэх, системийн уян хатан, найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны боломжуудын талаар гишүүн орнууд санал солилцлоо.

Хурлын үр дүнд КАРЕК-ийн гишүүн орнуудын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх бодитой санал, санаачилгыг уялдуулан хөгжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.