ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН НАЛАЙХ ДҮҮРЭГТ 2000 МОД ТАРИЛАА

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН НАЛАЙХ ДҮҮРЭГТ 2000 МОД ТАРИЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрчим хүчний яамнаас “Ногоон хот-Иргэний оролцоо 2026” намрын бүх нийтээр мод тарих өдөрлөг зохион байгууллаа.

Өнөөдөр “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д эрчим хүчний салбарын арав орчим байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагч нийтдээ хоёр мянга орчим мод тарив. 

Уг арга хэмжээг Эрчим хүчний сайд Б.Найдалаа нээж хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлтөд иргэн бүр хувь нэмрээ оруулахын тулд мод тарьж, түүнээ арчилж ургуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Эрчим хүчний салбарынхан өнгөрөгч гурван жилд нийт 20 мянга орчим модыг тарьж, ургуулан байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх ажилд оролцоогоо хангажээ.