Эх орноо хөгжилд хөтлөх эрчим хүч үйлдвэрлэн, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан, дулаанаар хангах хүндтэй үйлсэд олон жил зүтгэн, үр бүтээлтэй ажиллаж буй эрхмүүдэд Эрчим хүчний ажиллагсдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр (2026.08.14) төрийн дээд одон, медаль, салбарын шагнал хүртээлээ. Шагналыг Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий нар шагнал гардуулав.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.08.13) Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон болон холбогдох бусад төлөөллийг хүлээн авч уулзан, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа Дундговь аймгийн ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбар, БЗӨБЦТС ТӨХК-ийн Дундговь салбарт ажиллалаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар Өмнөговь аймгийн Даланзадгад дулааны цахилгаан станц, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д ажиллав
Эрчим хүчний сайд Б.Найдалаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска үүрэгт ажлаа өгч, нутаг буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй. Айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Эрчим хүчний яам өнөөдөр (2026.07.06) энэ оны эхний хагас жилийн тайлангийн хурлаа хийлээ. Энэ үеэр сайд Б.Найдалаа эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлсэн талаараа тодотгов. Тэрбээр “Бид салбарынхаа өдөр тутмын хэвийн ажиллагааг хангахын сацуу ирэх 20 жилийн хөгжлийн суурийг тавилаа.
GOBI REGION RENEWABLE ENERGY AUCTION LOT -2
Монгол Улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний аукционыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан билээ. Улмаар Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт нарны цахилгаан станцын төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг олон нийтэд нээлттэй байдлаар амжилттай сонгон шалгаруулсан.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.06.19) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сайд Б.Найдалаа “Хоёр улс эрчим хүчний салбарт түүхэн уламжлалт харилцаатай.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.06.15) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Эдийн засаг, хөгжлийн албаны дарга Квак Хансоль, БНСУ-ын Экспорт, импортын банкны (KEXIM) Монгол дахь суурин төлөөлөгч Пак Гван Ү нарыг хүлээн авч уулзлаа.