"ДЦС-2"-ын зуухны шинэчлэлийн барилга угсралтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар:  ЭХБУ 2012/31

Эрдэс баялаг, эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос ДЦС-2-ын зуухны шинэчлэлийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн баримт бичгийн иж бүрдэлийг 100 000.0 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно.
                Төлбөрийг ЭБЭХЯ-ны Төрийн сан дахь 900030001 тоот дансанд шилжүүлнэ.
                Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
                Тендерийн хамт төсөвт өртгийн үнийн саналын 1 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2012 оны 8 дугаар сарын 06-ныөдрийн 11 цаг 00 минутаасөмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 11цаг 30 минутад нээнэ.
                 Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
                 Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот-36. Чингисийн өргөн чөлөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газар 2-р давхар № 217 тоот хаалга.
Утас: 342691, Факс: 343479