Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн техникийн боломжийг сайжруулах /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо/ барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                       Огноо : 2021 оны 04 дүгээр сарын01–ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах нөхцөлтэй “Айл өрхийн цахилгаан хангамж техникийн боломж бүрдүүлэх” төсөл, арга хэмжээний хүрээнд хэрэгжих “Багц-3” Гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн техникийн боломжийг сайжруулах /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо/ барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар:ЭХЯ/202103022

Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Айл өрхийн цахилгаан хангамжийн техникийн боломж бүрдүүлэх” төсөл, арга хэмжээний хүрээнд “Багц-3” Гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн техникийн боломжийг сайжруулах /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо/ барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn–хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татан авна уу.

Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.

Сүүлийн гурван жилийн аль нэг жилд нь хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 70%-иас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Эрчим хүчний яамнаас олгогдож буй:

  • ТЗ-8.3.1 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөл

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь Эрчим хүчний яамнаас олгогдож буй:

  • ТЗ-2.1.  0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөл

Тендерийн хамт:  2 287 000  /Хоёр сая хоёр зуун наян долоо мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг  ирүүлнэ. 

 

Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15:30 цагт Эрчим хүчний яамны хурлын зааланд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх “эрхгүй”.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг төрийн худалдан авах ажиллагааны цахим www.tender.gov.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Эрчим хүчний яам, 17060 Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, 304 тоот Утас: 51-263066