Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2021.04.23

  1. Эрчим хүчний яамнь“Тусгай зөвшөөрөл олгох урьдчилсан дүгнэлт гаргах комисс”-ын үйл ажиллагааг мэргэжлийн төрийн бус байгууллагаар хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Эрчим хүчний сайдын 2020 оны 286 дугаар тушаалаар батлагдсан “Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу тусгай зөвшөөрөл олгох урьдчилсан дүгнэлт гаргах комиссын үйл ажиллагааг эрхэлнэ.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ.
  • Танилцуулга;
  • Гурваас доошгүй жил ажил үйлчилгээ явуулсан байх;
  • Гүйцэтгэсэнажлын туршлага (эрчим хүчний салбарт зохион байгуулсан сургалт, семинар, зөвлөх үйлчилгээ);
  • Ажиллах боловсон хүчний чадвар(2-оос доошгүй зөвлөх инженер);
  • Ажлын байртай эсэх (холбогдох баримт бичгийг хавсаргах);
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг ирүүлэх;
  1. Дээрх сонгон шалгаруулалтад эрчим хүчний салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагууд дангаар болон түншлэлээр оролцож болно.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ tusgaizubshuurul@meei.energy.gov.mn цахим хаягаар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ үү.

 

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIY байр. 3 давхар. 301 тоот өрөө.

Утас: 51-267064, 92115755

И-мэйл: tusgaizubshuurul@meei.energy.gov.mn

 www.energy.gov.mn