Салхины эрчим хүчний хэмжилтийн дуу авиан алсын мэдрүүлт төхөөрөмж нийлүүлэх

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА - БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН (RFQG)

Төслийн нэр            : 0610-МОN: Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл, Эрчим хүчний яам

Санхүүжилтийн       : Азийн хөгжлийн банк эх үүсвэр 

Үйлчилгээний төрөл: Салхины эрчим хүчний хэмжилтийн дуу авиан алсын мэдрүүлт төхөөрөмж нийлүүлэх

Гэрээний дугаар:     MON-UREP/2021/C01                                       Огноо: 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр

Хүлээн авагч           : _______________

Хүндэт Хадагтай/Ноён:

  1. Монгол Улсын Эрчим хүчний яам (цаашид Худалдан авагч гэх) дараах бараа бүтээгдэхүүний нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үүнд:
    1. Зайнаас дууны дохиогоор тандан судлах төхөөрөмж(SoDAR)
    2. Тэжээлийн блок
    3. Програм хангамж
    4. Тээвэр
    5. Сэлбэг хэрэгсэл
    6. Сургалт
    7. Нийлүүлэх хугацаа: - 8 долоо хоног

      Үнийн санал бэлтгэх ажиллагааг хөнгөвчлөх үүднээс шаардлагатай Тоног, төхөөрөмж нийлүүлэх хувиар, Техникийн шаардлага, Үнийн саналын хүснэгт болон Гэрээ-ний загварыг хавсралтаар хүргүүлж байна.

  1. Хэрэв үнийн санал ирүүлэх хуулийн этгээд/хувь хүн, доор дурьдсан шаардлагыг хангаж буй тохиолдолд ирүүлсэн саналыг тооцохгүй болно. Үүнд:
  2. та/танай хуулийн этгээд Азийн хөгжлийн банкны гишүүн бус оронд иргэншилтэй/бүртгэлтэй бол,
  3. та/танай хуулийн этгээд “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд техникийн шаардлага, үзүүлэлтийг бэлтгэх эсвэл төслийн бэлтгэл ажилд оролцсон бол,
  4. та/танай хуулийн этгээдийг Захиалагч эзэмшдэг бол,
  5. та/танай хуулийн этгээд Азийн хөгжлийн банкны Авилгын эсрэг бодлого (1998,  болон түүнээс хойш орсон өөрчлөлтийн хүрээнд)-ын хүрээнд түр хугацаагаар буюу байнгын хягаарлалтад хамрагдсан,
  6. танай улсаас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ импортлох, санхүүгийн гүйлгээ хийхийг Нэгдсэн үндэсний байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн Чартерийн VII чартерийн дагуу хязгаарласан гэсэн тохиолдлууд багтана.
  7. Үнийн санал авах урилгыншаардлагын хангахын тулд өөрийн ижил төстэй уур амьсгалтай нөцөлд ижил төрлийн үзүүлэлт бүхий бараа бүтээгдэхүүнийг сүүлийн 3 (гурав) жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эсхүл нийлүүлсэн туршлагыг батлан харуулсан 5 (тав) гэрээ болон бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн мэдээллийг Үнийн хуваарийн хавсралтаар заавал ирүүлнэ үү.Мөн олон улсын чанарын сертификатыг заавал хавсаргаж ирүүлнэ.
  1. Ирүүлэх үнийн санал Гэрээ-нд заагдсан дараах нөхцөл, шаардлага, хуваарийг хангасан байна.

Үнийн санал бэлтгэх

  1. Үнийн санал(ууд) энэхүү урилгад заагдсан бараа бүтээгдэхүүнийг Нийлүүлэх, Тээвэрлэх болон Үнийн хуваарьт дурьдагдсан Үнийн саналын хүснэгт-ийн дагуу бэлтгэнэ. Үнийн санал ирүүлэх төлбөрийн нэгжийг АНУ-ын доллараар илэрхийлэгдсэн байна.
  2. Үнийн санал бараа урилгад бичигдсэн бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсын Улаанбаатар хотод тээвэрлэн ирүүлнэ. Бараа бүтээгдэхүүн тус бүрд нь дагалдах техникийн баримт бичиг, каталоги болон бусад хэвлэгдмэл материалыг Англи хэл дээр ирүүлэх бөгөөд хэвлэмэл материал дээр борлуулалтын дараах үйлчилгээг Монгол Улсын Улаанбаатар хотод үзүүлэх этгээдийн хаяг, нэрийг тодорхойлон багтаасан байна.
  3. Урилгад дурьдагдсан бараа, бүтээгдэхүүн тус бүрд нэг л үнийн санал ирүүлнэ. Үнийн саналыг үл арилах бэхээр бичсэн буюу хэвлэсэн байдлаар ирүүлэх бөгөөд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гарын үсэг зурж баталгаажуулаагүй Үнийн санал-ыг үнийн санал ирүүлээгүйд тооцно.
  4. “Эх хувь” гэсэн тэмдэглээтэй үний санал нэг хувийг ирүүлнэ. Мөн түүнчлэн “Хуулбар” гэсэн тэмдэглээтэй хуулбар нэг хувийг ирүүлнэ. Эх хувь болон хуулбар хувийн хооронд зөрүү гарсан тохиолдолд эх хувь тэмдэглээтэй хувийг хүчинтэй үнийн саналд тооцно.
  5. Оролцогчийн ирүүлэх санал нь үнийн санал ирүүлэх урилга дээр заагдсан үнийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 45 өдрийн хугацаанд хүчинтэй байна. Үний санал хүчинтэй байх хугацаанд үнийн саналаа буцаасан, бараа бүтээгдэхүүний нийлүүлэхээр шалгарч гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд төслийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх этгээдүүдийн жагсаалтаас хоёр жилийн хугацаанд хасна.
  6. Үнийн санал ирүүлэх маягтыг Англи болон Монгол хэл дээр тус тус бэлтгэж ирүүлнэ. Англи болон Монгол хэл зөрсөн тохиолдолд Англи хэл дээрхийг баримтлана.

Санал ирүүлэх болон санал нээх

  1. Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, үнийн санал ирүүлэх тендерийн маягттай холбоотой нэмэлт мэдээлэллийг tortulga@energy.gov.mnцахим шуудангаар албан хүсэлт гарган онлайнаар хүлээн авч танилцана уу.
  2. Бараа, бүтээгдэхүүн Нийлүүлэх болон Хүргүүлэх Хуваарь үнийн саналыг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагаас өмнө гарын үсэг зурж, дугтуйд битүүмжлэн дараах хаягаар илүүлнэ:

Худалдан авагч:           Д. Төртулга

Эрчим хүчний яам

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,

Чингисийн өргөн чөлөө,

Засгийн газрын XIY байр,

3 давхар, 301 тоот өрөө

Утас:                     976 – 51 - 263074

Э-шуудан:           tortulga@energy.gov.mn

  1. Үнийн саналыг олон нийтэд нээлттэй байдлаар ханган нийлүүлэгчдийн төлөөлөлийг оролцуулан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10.30 цагт  доорх хаяг бүхий байранд нээнэ.

Эрчим хүчний яам

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,

Чингисийн өргөн чөлөө,

Засгийн газрын XIY байр,