Завхан аймгийн Завханмандал-Ургамал сумын 15 кВ-ын 70 км ЦДАШ, дэд станцын барилга угсралтын ажил

Завхан аймгийн Завханмандал-Ургамал сумын 15 кВ-ын 70 км ЦДАШ, дэд станцын барилга угсралтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЭХБУ-2012/29

Эрдэс баялаг, эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Завханмандал-Ургамал сумын 15 кВ-ын 70 км ЦДАШ, дэд станцын зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр баримт бичгийн иж бүрдэл бүрийг нь 250000.0 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн сан дахь 900030001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт төсөвт өртгийн үнийн саналын 1 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот-36. Чингисийн өргөн чөлөө Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газар, 2-р давхар № 215 тоот хаалга.

Утас: 341293, факс: 343479