Үнийн санал авах урилга

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн нэгж нь эрх бүхий тендерт оролцогчдоос GO-CS-1V дугаартай Төслийн нэгжийн үйл ажиллагааны хэрэгцээнд ашиглахавто машин нийлүүлэхтухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү үнийн санал авах урилга нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “UNDB” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.

Үнийн санал авах урилга нь Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ(2016 оны 6 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- нийдагуу үнийн санал авах аргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.4. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг үзнэ үү.

Оролцохыг сонирхсон этгээд нь үнийн санал авах бичиг баримтболон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Оролцогч нь үнийн саналаа 2 хувь бэлтгэж ирүүлэх ба хуудас бүрийг дугаарлан материал тус бүрийг битүүмжлэн Төслийн нэгжийн доорх хаягаар ирүүлнэ. Үнийн санал авах материалыгцахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.Дотоодны давуу эрх тооцох эсэх. “Үгүй”

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил (2018, 2019, 2020 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  • Борлуулалтын хэмжээ: 2018, 2019, 2020 оны борлуулалтын орлогын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас дээш байх.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө: Шаардлагагүй

Оролцогчид нь үнийн санал авах баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минут -т нээнэ. 

         Төслийн нэгжийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,

         Үйлдвэрчний гудамж, 67А байр, 1 давхар, 2  тоот

         Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

         Төслийн худалдан авалтын ажилтан Ч.Мөнхцацрал

         Утас:+976-77006589, 88092638; И-мэйл: ubhsip6589mn@gmail.com