Гэр хорооллын хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах шугам, дэд станц /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 4,5,8,13,16 дугаар хороо/ барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Гэр хорооллын хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах шугам, дэд станц /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 4,5,8,13,16 дугаар хороо/ барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХЯ/202112012
[Эрчим хүчний яам]эрх бүхий тендерт оролцогчдоос [Гэр хорооллын хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах шугам, дэд станц /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 4,5,8,13,16 дугаар хороо/ барилга угсралтын ажил]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 [тавин мянга] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын 1 удаагийн гэрээний дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
- ТЗ-2.1 “0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ” болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөл.
Тендерийн хамт 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15:00]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Эрчим хүчний яам, 17060 Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIVбайр, 303 тоот Утас 51-267064