ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Эрчим хүчний яамны Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд эрх бүхий тендерт оролцогчдоос “ДЦС-3 ТӨХК-иас хангагдаж буй уурын хэрэглэгчдийн түр шугамын барилга угсралтын ажил”–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүүүнийн санал урилга нь 2021 оны02 дугаар сарын 08-ны өдөр“UNDB”цахим https://devbusiness.un.org/ хаяг-т нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.

Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ(2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- нийдагуу үнийн санал авах аргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.14. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг үзнэ үү.

Оролцохыг сонирхсон этгээд нь tortulga@energy.gov.mn цахим хаягаар албан хүсэлт гаргаж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Оролцогч нь үнийн саналаа 2 хувь бэлтгэж ирүүлэх ба хуудас бүрийг дугаарлаж материал тус бүрийг нь битүүмжлэн 2021 оны 0дугаар сарын 04-ний өдрийн 14:00 цаг эсвэл түүнээс өмнө Эрчим хүчний яаманд цаасаар ирүүлнэ. Үнийн саналыг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон үнийн саналыг хүлээн авахаас татгалзана.

Үнийн саналыг 2021 оны 0дугаар сарын 04-ний өдрийн 14:00 цагт Эрчим хүчний яамны хурлын зааланд нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. “Үгүй”

Оролцогч нь санхүүгийн болон чадварын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд 357,233,184.0 (Гурван зуун тавин долоон сая хоёр зуун гучин гурван мянга нэг зуун наян дөрвөнтөгрөгөөс багагүй борлуулалтын орлоготой байна.
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн3 жил: “2018, 2019, 2020”Ижил төстэй ажил гэдэгт:

0.8 МПа /8.0 кгх/см2/ доошгүй даралттай уурын шугамын барилга угсралтын ажлыг сүүлийн 3 жилд дор хаяж 1 удаа гүйцэтгэсэн байх.

  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 357,233,184.0 (Гурван зуун тавин долоон сая хоёр зуун гучин гурван мянга нэг зуун наян дөрвөнтөгрөгөөс багагүй байна.
  • Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил (2018, 2019, 2020 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл: Эрчим хүчний яамны ТЗ 5.2 “0.07-4.0 МПа /0.7-40.0 кгх/см2/ даралттай шугам, хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт, тохируулгын ажил үйлчилгээ” болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөлтэй байна.

Оролцохийг сонирхсон этгээд нь үнийн санал авах баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,  Эрчим хүчний яам, Засгийн газрын XIYбайр, 3 давхар, 301 тоот өрөө, 51263074, tortulga@energy.gov.mn