ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Эрчим хүчний яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээндэрх бүхий тендерт оролцогчдоос “УБДС ТӨХК-д лабораторийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү үнийн санал урилга нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “UNDB” цахим https://devbusiness.un.org/  хаяг-т нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.

Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- нийдагуу үнийн санал авах аргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.14. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг үзнэ үү.

   Оролцохыг сонирхсон этгээд нь tortulga@energy.gov.mn  цахим хаягаар албан хүсэлт гаргаж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Оролцогч нь үнийн саналаа 2 хувь бэлтгэж ирүүлэх ба хуудас бүрийг дугаарлаж материал тус бүрийг нь битүүмжлэн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11:00 цаг эсвэл түүнээс өмнө Эрчим хүчний яаманд цаасаар ирүүлнэ. Үнийн саналыг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон үнийн саналыг хүлээн авахаас татгалзана.

          Тендерт оролцогч тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлж туршиж тохируулж хүлээлгэн өгөх болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Стандарт хэмжилзүйн газраас олгодог хэмжих хэрэгсэл худалдах, суурилуулах, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байна.
  • Ижил төстэй багаж тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил: “2018, 2019, 2020” Ижил төстэй гэрээ гүйцэтгэсэн туршлага гэдэгт:

Дулааны цахилгаан станц, дулааны станц, дулааны шугам сүлжээнд ашиглагдах уур, усны параметр, техникийн үзүүлэлтүүдийг хянах хэмжих зориулалттаар багаж, тоног төхөөрөмж нийлүүлж байсан байх. 

          Дотоодны давуу эрх тооцох эсэх. Үгүй”

Оролцогчид нь үнийн санал авах баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11:00 цагт Эрчим хүчний яамны хурлын зааланд нээнэ.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Эрчим хүчний яам,

Засгийн газрын XIY байр, 3 давхар, 301 тоот өрөө, 51-263074, tortulga@energy.gov.mn