Улаантбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Байгаль орчин нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд Байгаль орчны хөндлөнгийн хяналт тавих агентлагийн зөвлөх үйлчилгээ оролцох сонирхолоо илэрхийлэх урилга

Монгол Улс

Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

Зээлийн дугаар :6589 MN

 Даалгаврын нэр: Улаантбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Байгаль орчин нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд Байгаль орчны хөндлөнгийн хяналт тавих агентлагийн зөвлөх үйлчилгээ

Дугаар:  CS-ES-4

Эрчим хүчний яам нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөлд зориулан  Дэлхийн банкнаас санхүүжилт хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд ашиглана.

Зөвлөх үйлчилгээ (“Үйлчилгээ”) нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Байгаль орчин нийгмийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх 20 сарын хөндлөнгийн хяналт шинжилгээний байгууллагын ажлын удирдамжийг багтаасан болно.

Дулааны шугам өргөтгөх шинэчлэх төслийн ажлын аливаа үйл ажиллагаа нь дэлхийн банк болон үндэсний хууль тогтоомжийн дагуу байгаль орчин ба нийгмийн хүрээнд байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөлөл, нөлөөллөөс зайлсхийх, багасгах зорилгоор боловсруулсан байгаль орчин нийгмийн хууль журам стандартыг баримтлан ажиллах шаардлагад хяналт тавьж, байгаль орчин нийгмийн нарийвчилсан үнэлгээ гаргахад оршино.  Гэрээний нийт хугацаа 20 сар байх ба 2021-2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллана.

Зөвлөх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягаар авна уу.

Эрчим хүчний яам нь эрх бүхий зөвлөх компаниудыг (“Зөвлөх”)үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Шалгуурууд:

Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудад тавигдах мэргэшлийн хамгийн бага шаардлага   

  • БОАЖЯ-ны байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэйбайх;
  • Байгаль орчин, нийгмийн хүрээний нарийвчилсан үнэлгээ хийж байсан 3 аас дээш                            жилийн туршлагатай байх;
  • Хийж гүйцэтгэж байсан ажлын жагсаалт (гэрээ, хүлээлгэн өгсөн акт баримт хавсаргах);
  • Зөвлөх компанийн санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны үр ашгийг үзүүлсэн аудит, татварын байгууллагаар баталгаажсан сүүлийн гурван жилийн санхүүгийн төлөв байдал /баланс, орлогын байдал/-ыг ирүүлнэ;
  • Хэмжилт, судалгааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;
  • Компани нь ижил төстэй зөвлөх ажлуудыг гүйцэтгэж байсан туршлагатай нэг ажилтанг санал болгоно;

Зөвлөх компанийн гол мэргэжилтэн, шинжээчид тавигдах шаардлага

  • Байгалийн шижлэх ухаан болон байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш түвшний боловсролын зэрэгтэй байх;
  • Байгаль орчин мониторинг, хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гурваас доошгүй жилийн ажлын туршлагатай байх; /Хортой хог хаягдал болох асбестийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, сургалт зохион байгуулах чадвартай бол давуу тал гэж үзнэ/.
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Англи, монгол хэлээр тайлан бичих, бичиг баримт боловсруулах, хянах ур чадвартай байх;
  • Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;

Сонирхсон зөвлөхүүд Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн) журамд тодорхойлсон Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогод нийцсэн байх. Мөн энэхүү даалгавартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаархи дээрх журмын 3.14 болон 3.17 (b)(c)(d) заалтуудыг үзнэ үү.

Зөвлөх компани нь чадвараа сайжруулахын тулд бусад компани болон туслан гүйцэтгэгчтэй хамтран түншлэлээр хэрэгжүүлж болно. Хэрэв түншлэлээр хэрэгжүүлэх бол хариуцлагыг хамтран хариуцна.

Худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар сонгон шалгаруулна.

Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу. Сонирхлоо илэрхийлсэн баримт бичгийг 2021оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Үйлдвэрчний гудамж,

67 А байр, 2тоот

Эрчим хүчний яамны Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмгдүүлэх төсөл

Төслийн инженер Е.Ерболат

Утас:+976-77006589; И-мэйл: erbolat050411@gmail.com