Аймгийн төвийн 220/110/35 кВ-ын “Мандал” дэд станцын өргөтгөлийн ажил /Дундговь, Сайнцагаан сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

Огноо : 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн төвийн 220/110/35 кВ-ын “Мандал” дэд станцын өргөтгөлийн ажил /Дундговь, Сайнцагаан сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ЭХЯ/202112004

Эрчим хүчний яам  эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн төвийн 220/110/35 кВ-ын “Мандал” дэд станцын өргөтгөлийн ажил /Дундговь, Сайнцагаан сум/-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 [тавин мянга] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

  • ТЗ-2.2 “0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ” болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөл.

Тендерийн хамт 4,397,000 /Дөрвөн сая гурван зуун ерөн долоо мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15:30 цагт Эрчим хүчний яамны хурлын зааланд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг төрийн худалдан авах ажиллагааны цахим www.tender.gov.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Эрчим хүчний яам, 17060 Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, 304 тоот Утас 51-263066