“ББЭХС” ТӨХК-д ажлын хүнд даацын кран худалдан авах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2021оны 06 дугаар сарын 18-ны өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

G-NCB-B-4-1-1:  “ББЭХС” ТӨХК-д ажлын хүнд даацын кран худалдан авах

Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2021 оны 07дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагт


1.              Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.

2.              Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Эрчим хүчний төсөл – 2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд G-NCB-B-4-1-1 дугаартай  “ББЭХС” ТӨХК-д ажлын хүнд даацын кран худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

3.              Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос “ББЭХС” ТӨХК-д ажлын хүнд даацын кран худалдан авах зорилгоор 25 Тонн-ын хүчин чадалтай авто кран худалдан авах битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

4.              Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.

5.              Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд (2018, 2019, 2020он) гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ

427,500,000 (Дөрвөн зуун хорин долоон сая таван зуун мянга) төгрөг

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

427,500,000 (Дөрвөн зуун хорин долоон сая таван зуун мянга) төгрөг

·         Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил (2018, 2019, 2020он)үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан 1 (нэг)-ээс доошгүй гэрээтэй байна. Нэг гэрээний нийт үнийн дүнгийн хэмжээ нь

342,000,000 (Гурван зуун дөчин хоёр сая) төгрөгөөс багагүй

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.

6.              Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар хүсэлтээ гаргаж, 100,000 (нэг зуун мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Албан хүсэлт, төлбөрийн баримтыг хавсаргаж ирүүлнэ. Төлбөрийн данс:

Дансны нэр: Эрчим хүчний төсөл 2

Дансны дугаар: 100900011848

Банкны нэр: Төрийн сан банк.

7.              Тендерийг 2021оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.  

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр, Эрчим хүчний яамны 108 тоот

8.              Тендерийн хамт 8,550,000 (Найман сая таван зуун тавин мянга) төгрөгөөс багагүйдүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

9.              Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 14:00 цагт тендер доорх хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр, Эрчим хүчний яамны Хурлын танхим

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот “Эрчим хүчний төсөл-2”

Утас:+976-77008544; И-мэйл: demberel@esp2.mn