ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2021.06.22                                

Эрчим хүчний яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төсөл 2”-ын хүрээндэрх бүхий оролцогчдоос “Зөөврийн компьютер, хэвлэгч төхөөрөмж”–ийг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү үнийн санал авах урилга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий журмын дагуу зарлагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Эрчим хүчний төсөл–2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн худалдан авалтын төлөвлөгөөний C-1-4 дугаарт заасны дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан хэрэгцээнд “Зөөврийн компьютер, хэвлэгч төхөөрөмж”– ийн худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

Оролцохыг сонирхсон этгээд нь tortulga@energy.gov.mn цахим хаягаар албан хүсэлт гаргаж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Үнийн санал ирүүлэхдээ НӨАТ багтаагүй дүн, НӨАТ-ын дүн болон НӨАТ орсон нийт дүнг тооцож тус тус ирүүлэх бөгөөд шаардлагад нийцсэн оролцогчтой НӨАТ-гүй дүнгээр гэрээ байгуулна.

Санал болгосон тоног төхөөрөмжийг дараах шалгуур үзүүлэлтээр харьцуулж үнэлнэ. Үүнд:

  1. Тоног төхөөрөмж нь техникийн нөхцөл шаардлагыг хангасан эсэх;
  2. Баталгаат хугацаа;
  3. Баталгаат хугацаанд хамаарах засвар, үйлчилгээ;
  4. Нийлүүлэх хугацаа;
  5. Санал болгож буй үнэ;

Оролцогч үнийн саналдаа байгууллагын нэр хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөн санал болгож буй тоног төхөөрөмжийн нэр брэнд, техникийн бичиг баримт болон Монгол Улсад худалдан борлуулах эрх бүхий эсэхийг нотлох холбогдох баримт бичиг материалуудын хамт ирүүлнэ.

Үнийн саналаа эх хувь 1, хуулбар хувь 1 хувь бэлтгэж ирүүлэх ба хуудас бүрийг дугаарлан эх хувь, хуулбар хувь тус бүрийг нь битүүмжлэн 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 11:00 цаг эсвэл түүнээсөмнө Эрчим хүчний яаманд цаасаар ирүүлнэ. Үнийн саналыг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон үнийн саналыг хүлээн авахаас татгалзана.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 11:30 цагт Эрчим хүчний яамны хурлын зааланд нээнэ.

Үнийн саналыг ерөнхий нөхцөлд заасны заасны дагуу болон доорх зааврын дагуу ирүүлнэ. 

ҮНЭ: Үнийн саналыг ИНКОТЕРМС 2010 (бараа нийлүүлэлтийн нөхцөл)-д заасны дагуу импортоор оруулж ирсэн үнэ ба дотоодоос нийлүүлэх бол тээвэрлэлтийн зардал орooгүй үнээр ирүүлнэ.

ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭ БА ШАЛГАРУУЛАЛТ: Техникийн үзүүлэлтүүдийг хангасан үнийн саналын CIP үнийг тээврийн зардал орсон үнэтэй  хамт MSISTAP-ын нэгж рүү хөрвүүлэн тухайн үеийн Монгол Банкны валютын ханшинд тулгуурлан тооцож харьцуулсан үнэлгээ хийнэ. Техникийн болон санхүүгийн шаардлагыг бүрэн хангасан оролцогчийг бага үнийн аргаар сонгон шалгаруулна.                                                                                                                                          

САНАЛЫН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХУГАЦАА: Үнийн санал нь энэхүү үнийн саналын ерөнхий нөхцөлийн 6-д заасны дагуу үнийн санал ирсэн өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Эрчим хүчний яам, Засгийн газрын XIY байр, 3 давхар, 301 тоот  өрөө, 51-263074, tortulga@energy.gov.mn