Гэр хорооллыг (Дэнжийн 1000 баруун, зүүн, Монгол телевиз орчим) дулаан хангамжийн сүлжээнд холбох ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ
ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - КОМПАНИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ)
Огноо: 2021 оны 07 дугаар сарын 29
Монгол Улс
Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл
Зээлийн дугаар :6589 MN
Даалгаврын нэр: Гэр хорооллыг (Дэнжийн 1000 баруун, зүүн, Монгол телевиз орчим)дулаан хангамжийн сүлжээнд холбох ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ
Дугаар: CS-DD-3
Эрчим хүчний яам нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөлд зориулан Дэлхийн банкнаас санхүүжилт хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд ашиглана.
Зөвлөх үйлчилгээ (“Үйлчилгээ”) нь дараах зураг, төсөв боловсруулах ажлуудаас бүрдэнэ. Үүнд:
- Дэнжийн 1000 дэд төвийг 6И магистраль шугамтай холбох дулааны шугамын ажил
- Даралт өргөх насосны №2 станцын шахах талаас Ф350 мм-ийн өгөх шугам барьж Дэнжийн 1000-ын салаа шугамтай холбох ажлын зураг төсөв боловсруулах
- “УБДС” ТӨХК-ийн насосны 6 станцын ачааллыг хөнгөлж, С-728 ХЦТ-ийн 2 дугаар хэлхээнд МҮОНРТ, Сэтгэмж цогцолбор сургууль орчмын хэрэглэгчдийг дулаанд холбох ажлын зураг төсөв боловсруулах
Эрчим хүчний яам нь эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Хураангуй жагсаалтад шалгаруулах шалгуурууднь. Үүнд:
- Эрчим хүчний яамнаас олгодог ТЗ-8.9 0.07-4.0 МПа /0.7-40.0 кгх/см2 / даралттай дулааны шугам, хоолой, дулаан дамжуулах төвийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагыг хангасан байх;
- Дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийн ажлын зураг, төсөв боловсруулж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай байх;
- Ижил төстэй дулааны магистраль шугамын 3 ажлын зураг, төсөв хийж гүйцэтгэсэн ж байсан ажлын жагсаалт (гэрээ, хүлээлгэн өгсөн акт баримт хавсаргах);
Зөвлөх компанийн гол мэргэжилтэн, шинжээчид тавигдах шаардлага
- Дулааны инженер 2, ажлын туршлага 5-аас доошгүй жил, дулааны шугам сүлжээний зураг төсөв боловсруулж байсан туршлагатай байх,
- Барилгын инженер 1, ажлын туршлага 5-аас доошгүй жил, ижил төстэй ажлын туршлагатай байх
- Мэргэшсэн төсөвчин байх, төсөвчнөөр ажилласан ажлын туршлага 7-аас доошгүй жил, дулааны шугам сүлжээний төсөв боловсруулж байсан байх,
- Зургийн техникч 1 хүн, ажлын туршлага 3-аас доошгүй жил,
Нийтлэг шаардлага
- Харилцааны өндөр ур чадвартай;
- Англи, монгол хэлээр тайлан бичих, бичиг баримт боловсруулах, хянах ур чадвартай байх;
- Зураг төсвийн программууд дээр ажиллах чадвартай байх.
Сонирхсон зөвлөхүүд Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн) журамд тодорхойлсон Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогод нийцсэн байх. Мөн энэхүү даалгавартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаархи дээрх журмын 3.14 болон 3.17 (b)(c)(d) заалтуудыг дагаж мөрдөнө.
Зөвлөх компани нь чадвараа сайжруулахын тулд бусад компанитай түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Хэрэв түншлэлээр хэрэгжүүлэх бол хариуцлагыг хамтран хариуцна.
Худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар сонгон шалгаруулна.
Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу. Сонирхлоо илэрхийлсэн баримт бичгийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ. Цахимаар материал хүлээн авахгүй.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Үйлдвэрчний гудамж,
67 А байр, 2 тоот
Эрчим хүчний яамны Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмгдүүлэх төсөл
Төслийн инженер Е.Ерболат
Утас:+976-77006589; И-мэйл: erbolat050411@gmail.com