“5а магистраль, ДЦС-3 ТӨХК-иас ТК-1699 цэг хүртлэх 2ф800 мм-ийн голчтой дулааны шугамыг 2ф1000 мм болгож өргөтгөн шинэчлэх” (183-р цэгээс 237-р цэг хүртэл 691 хос.м дулааны шугам, уурын шугам)-ын хамт барилга угсралтын ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Төслийн дугаар нэр:

Р170676: Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

W-5A-5: “5а магистраль, ДЦС-3 ТӨХК-иас ТК-1699 цэг хүртлэх 2ф800 мм-ийн голчтой дулааны шугамыг 2ф1000 мм болгож өргөтгөн шинэчлэх” (183-р цэгээс 237-р цэг хүртэл 691 хос.м дулааны шугам, уурын шугам)-ын хамт барилга угсралтын ажил

Тендерирүүлэх сүүлийн хугацаа:

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 14:00 цагт

  1. Энэхүү тендерийн урилга нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дэлхийн банкны “НҮБ-ын Бизнесийн Хөгжил” гадаад цахим хуудас дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.
  2. Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-5A-5-NCB дугаартай “5а магистраль, ДЦС-3 ТӨХК-иас ТК-1699 цэг хүртлэх 2ф800 мм-ийн голчтой дулааны шугамыг 2ф1000мм болгож өргөтгөн шинэчлэх” (183-р цэгээс 237-р цэг хүртэл 691 хос.м дулааны шугам, уурын шугамын хамт) барилга угсралтын ажил” худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.
  3. Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос “5а магистраль, ДЦС-3 ХК-иас ТК-1699 цэг хүртлэх 2ф800 мм-ийн голчтой дулааны шугамыг 2ф1000 мм болгож өргөтгөн шинэчлэх” (183-р цэгээс 237-р цэг хүртэл 691 хос.м дулааны шугам, уурын шугамын хамт) барилга угсралтын ажил хийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  4. Тендер шалгаруулалтыг Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2016 оны 6 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- ын дагуу дотоодын нээлттэй зах зээлд чиглэн өрсөлдөөнт тендер шалгаруулалтынаргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.4. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг үзнэ үү.
  5. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ажлын өдрийн Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд энэхүү урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авах, тендерийн баримт бичигтэй танилцах боломжтой.
  6. Дотоодын давуу эрх тооцохгүй.
  7. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  8. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн (2018, 2019, 2020) борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 6,401,397,263.0 (Зургаан тэрбум дөрвөн зуун нэг сая гурван зуун ерэн долоон мянга хоёр зуун жаран гурван) төгрөгөөс багагүй байна.
  9. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 3,657,941,294.0 (Гурван тэрбум зургаан зуун тавин долоон сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн дөрвөн) төгрөгөөс багагүй байна.
  10. Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил (2018, 2019, 2020 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  11. Тусгай зөвшөөрөл: Эрчим хүчний яамны ТЗ 5.2 “0.07-4.0 МПа /0.7-40.0 кгх/см2/ даралттай шугам, хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт, тохируулгын ажил үйлчилгээ” болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

  1. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно.

Төлбөрийн данс:                  
              Дансны нэр: Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

              Дансны дугаар: 100900011954

              Банкны нэр: Төрийн сан банк.

Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

  1. Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө     Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

  1. Тендерийн хамт 182,897,065.0  (нэг зуун наян хоёр сая найман зуун ерэн долоон мянга жаран таван)төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  2. Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.              

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

10. Энэхүү урилгын 7-р хэсэгт заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

             Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,

             Үйлдвэрчний гудамж, 67А байр, 1 давхар, 2 тоот

             Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

             Төслийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр, 96063858

            Утас:+976-77006589; И-мэйл: namsurenmendbayar@gmail.com