Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд станцын 0.4 кВ-д хуваарилах байгууламжийн тоноглол /Дорноговь аймаг, Замын-Үүд сум/

ТЕНДЕРИЙН УРИЛГА           

Огноо :

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр

 

XVIII.1.42 Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд станцын 0.4 кВ-д хуваарилах байгууламжийн тоноглол /Дорноговь аймаг, Замын-Үүд сум/

Тендер шалгаруулалтын дугаар:

ЭХЯ/202211025

        Эрчим хүчний яамнь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг XVIII.1.42 “Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд станцын 0.4 кВ-д хуваарилах байгууламжийн тоноглол” /Дорноговь аймаг, Замын-Үүд сум/-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 13,784,000 /Арван гурван сая долоон зуун наян дөрвөн мянга/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам

Утас: 51-267064