Эрчим хүчний яамны албан хэрэгцээнд багаж, техник, хэрэгсэл худалдан авах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо[1]:

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

Эрчим хүчний яамны албан хэрэгцээнд багаж, техник, хэрэгсэл худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар:

ЭХЯ/202211039

Эрчим хүчний яам нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Эрчим хүчний яамны албан хэрэгцээнд багаж, техник хэрэгсэл худалдан авах–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “багцгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэгэн жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 113,912,000.0 /нэг зуун арван гурван сая есөн зуун арван хоёр мянга/ төгрөгөөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 113,912,000.0 /нэг зуун арван гурван сая есөн зуун арван хоёр мянга/төгрөгөөс багагүй байна.
  • Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2019, 2020, 2021/ хугацаанд 113,912,000.0 /нэг зуун арван гурван сая есөн зуун арван хоёр мянга/төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тухайн төсөл арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээг доод тал нь 1 удаа гүйцэтгэсэн байх шаардлагатай.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “шаардлагагүй”

Тендерийн хамт 1,139,120 төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн14:30 цагт зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:“Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

17060 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,

Чингисийн өргөн чөлөө, Эрчим хүчний яам.

Засгийн газрын XIV байр 3 давхар, 312 тоот өрөө.

Утас: 51-267087

www.energy.gov.mn