Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Амгалан дулааны станцыг өргөтгөн Улаанбаатар хотын зүүн бүсийн дулааны хэрэглээний өсөлтийг хангах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА
|
Огноо : |
2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр |
|
Тендер шалгаруулалтын нэр: |
Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Амгалан дулааны станцыг өргөтгөн Улаанбаатар хотын зүүн бүсийн дулааны хэрэглээний өсөлтийг хангах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх ажил |
|
Тендер шалгаруулалтын дугаар: |
ЭХЯ/2022001 |
Эрчим хүчний яамнь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих “Амгалан дулааны станцыг өргөтгөн Улаанбаатар хотын зүүн бүсийн дулааны хэрэглээний өсөлтийг хангах”барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн оролцогч нь тендерт оролцох хүсэлтээ албан бичгээр болон info@energy.gov.mnцахим хаягт хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 700,000.0 [Долоон зуун мянга] төгрөгөөр худалдан авч, тендерийн баримт бичгийн урилгад заасан хаягаас авна.
Тендерийн баримт бичгийн үнийг Монгол Улсын Эрчим хүчний Яамны Төрийн сан банкин дахь 100900030003 тоот харилцах дансанд шилжүүлнэ.
Тендерт оролцогч нь албан бичигт холбоо барих итгэмжилсэн хүний нэр, холбоо барих утасны дугаар, цахим хаяг /Монгол улсын цахим хаягнаас саадгүй хүлээн авах, илгээх цахим шуудан/-ийг тодорхой тусгасан байна.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минутаас доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 03 дугаар дүгээр сарын 25-ны өдрийн 14.30 цаг-тнээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг:Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, 2 давхар 207 тоот
Утас:+976 51267047
Цахим хаяг: info@energy.gov.mn