Эрчим хүчний үйлдвэрийн дизель цахилгаан станцад дизелийн түлш худалдан авах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо[1]:

2022 оны 05дугаар сарын 09-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

Эрчим хүчний үйлдвэрийн дизель цахилгаан станцад дизелийн түлш худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар:

ЭХЯ/202212050

 

Эрчим хүчний яам нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Эрчим хүчний үйлдвэрийн дизель цахилгаан станцад дизелийн түлш худалдан авах–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц №1: "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК /Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний үйлдвэр/, Дугаар: ЭХЯ/202212050-1

Багц №2: "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК /Говь-Алтай аймгийн эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй сумын дизель түлш/, Дугаар: ЭХЯ/202212050-2

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2019, 2020, 2021 онууд/ борлуулалтын орлогын аль нэг жилд нь тухайн багцын төсөвт өртгөөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт дүн нь тухайн багцын төсөвт өртгөөс багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2019, 2020, 2021 онууд/
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилд /2019, 2020, 2021 онууд/ ижил төстэй ажлын өртөг аль нэг жилд нь тухайн багцын төсөвт өртгөөс багагүй байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт 11,000,000[2]төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.[3]   Үүнээс:

  • Багц №1: "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК /Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний үйлдвэр/, 5,530,000 төгрөг
  • Багц №2: "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК /Говь-Алтай аймгийн эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй сумын дизель түлш/, 5,470,000 төгрөг

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн, 15:30 цагт[4]-т зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[5]“Эрхтэй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Тендерин баримт бичгийг хавсралтаас татаж авна уу.

17060 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,

Чингисийн өргөн чөлөө, Эрчим хүчний яам.

Засгийн газрын XIV байр 3 давхар, 307 тоот өрөө.

Мэргэжилтэн П.Давааням

Утас: 51-263044, 88073190

www.energy.gov.mn

 


[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]       Төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцүү байна.

[3]     100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 70 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авахад тендерийн баталгаа шаардана.

[4]       Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

[5]       Хуулийн 9.3-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.