Дулааны 9Г магистраль, ТК-32 дугаар цэгээс ДЦС-2-ын арын ТК-10 цэг хүртэлх шугамын өргөтгөл, шинэчлэлтийн (одоо байгаа 2ф400 мм-ийн голчтой суваггүй шугамыг 2Ф500 мм голчтой болгож өргөтгөх) ажлын зураг төсвийн тодотгол, зохиогчийн хяналт
ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - КОМПАНИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ)
Огноо: 2022 оны 08 дугаар сарын 24
Монгол Улс
Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл
Зээлийн дугаар :6589 MN
Даалгаврын нэр: “Дулааны 9 Г магистраль, ТК-32 дугаар цэгээс ДЦС-2-ын арын ТК-10 цэг хүртэлх шугамын өргөтгөл, шинэчлэлтийн (одоо байгаа 2ф400 мм-ийн голчтой суваггүй шугамыг 2Ф500 мм голчтой болгож өргөтгөх) ажлын зураг төсвийн тодотгол, зохиогчийн хяналт”
Дугаар: CS-9G-10
Эрчим хүчний яам нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөлд зориулан Дэлхийн банкнаас санхүүжилт хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд ашиглана.
Зөвлөх үйлчилгээ (“Үйлчилгээ”) нь Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Дулааны 9 Г магистраль, ТК-32 дугаар цэгээс ДЦС-2-ын арын ТК-10 цэг хүртэлх шугамын өргөтгөл, шинэчлэлтийн (одоо байгаа 2ф400 мм-ийн голчтой суваггүй шугамыг 2Ф500 мм голчтой болгож өргөтгөх) ажлын зураг төсөвт тодотгол хийх, барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих ажлуудаас бүрдэнэ.
Эрчим хүчний яам нь эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Хураангуй жагсаалтын шалгуурууд. Үүнд:
- Эрчим хүчний яамнаас олгодог ТЗ-8.9 0.07-4.0 МПа /0.7-40.0 кгх/см2 / даралттай дулааны шугам, хоолой, дулаан дамжуулах төвийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагыг хангасан байх;
- Дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийн ажлын зураг, төсөв боловсруулж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай байх;
- Ижил төстэй дулааны магистраль шугамын 3 ажлын зураг, төсөв хийж гүйцэтгэж байсан ажлын жагсаалт (гэрээ, хүлээлгэн өгсөн акт баримт хавсаргах);
Зөвлөх компанийн гол мэргэжилтэн, шинжээчид тавигдах шаардлага
- Дулааны инженер 2, ажлын туршлага 5-аас доошгүй жил, дулааны шугам сүлжээний зураг төсөв боловсруулж байсан туршлагатай байх,
- Барилгын инженер 1, ажлын туршлага 5-аас доошгүй жил, ижил төстэй ажлын туршлагатай байх
- Мэргэшсэн төсөвчин байх, төсөвчнөөр ажилласан ажлын туршлага 7-аас доошгүй жил, дулааны шугам сүлжээний төсөв боловсруулж байсан байх,
- Зургийн техникч 1 хүн, ажлын туршлага 3-аас доошгүй жил,
Нийтлэг шаардлага
- Харилцааны өндөр ур чадвартай;
- Англи, монгол хэлээр тайлан бичих, бичиг баримт боловсруулах, хянах ур чадвартай байх;
- Зураг төсвийн программууд дээр ажиллах чадвартай байх.
Сонирхсон зөвлөхүүд Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн) журамд тодорхойлсон Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогод нийцсэн байх. Мөн энэхүү даалгавартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаархи дээрх журмын 3.14 болон 3.17 (b)(c)(d) заалтуудыг үзнэ үү.
Зөвлөх компани нь чадвараа сайжруулахын тулд бусад компанитай түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Хэрэв түншлэлээр хэрэгжүүлэх бол хариуцлагыг хамтран хариуцна.
Худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар сонгон шалгаруулна.
Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу. Сонирхлоо илэрхийлсэн баримт бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ. Цахимаар материал хүлээн авахгүй.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Үйлдвэрчний гудамж,
67 А байр, 2 тоот
Эрчим хүчний яамны Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмгдүүлэх төсөл
Төслийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр
Утас:+976-77006589; И-мэйл: Namsurenmendbayar@gmail.com