“УБДС” ТӨХК-ийн “Үйлдвэр бааз”-ын 6 кВ-ын хуучин хуваарилах байгууламжийг шинэчлэх ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр

Төслийн дугаар нэр:

Р170676: Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

W-IB-17: Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд “УБДС” ТӨХК-ийн “Үйлдвэр бааз”-ын 6 кВ-ын хуучин хуваарилах байгууламжийг шинэчлэх ажил

Тендерирүүлэх сүүлийн хугацаа:

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15:00 цагт

  1. Энэхүү тендерийн урилга нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дэлхийн банкны “НҮБ-ын Бизнесийн Хөгжил” гадаад цахим хуудас дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.
  2. Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-IB-17 дугаартай “УБДС” ТӨХК-ийн “Үйлдвэр бааз”-ын 6 кВ-ын хуваарилах байгууламжийг шинэчлэх ажлын худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.
  3. Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос “УБДС” ТӨХК-ийн “Үйлдвэр бааз” 6 кВ-ын хуваарилах байгууламжийг шинэчлэх ажлыг хийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  4. Тендер шалгаруулалтыг Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- ын дагуу дотоодын нээлттэй зах зээлд чиглэн өрсөлдөөнт тендер шалгаруулалтынаргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.4. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг мөрдөнө үү.
  5. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ажлын өдөр Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд энэхүү урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн материалыг худалдан авах боломжтой.
  6. Дотоодын давуу эрх тооцохгүй.
  7. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  8. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн (2019, 2020, 2021) борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 275,000,000.00 (Хоёр зуун далан таван сая) төгрөгөөс багагүй байна.
  9. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 457,000,000.00 (Дөрвөн зуун тавин долоон сая)төгрөгөөс багагүй байна.
  10. Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил (2019, 2020, 2021 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  11. Тусгай зөвшөөрөл: Эрчим хүчний яамны ТЗ-2.1 “0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ” болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөлтэй байна.
  12. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.
  13. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно.

Төлбөрийн данс:                  
              Дансны нэр: Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

              Дансны дугаар: 100900011954

              Банкны нэр: Төрийн сан банк.

Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

  1. Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө     Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

  1. Тендерийн хамт 18.270.300,0  (арван найман сая хоёр зуун далан мянга гурван зуу)төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  2. Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.              

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

10. Энэхүү урилгын 7-р хэсэгт заасан  Эрчим хүчний яамны хаяг:

             Эрчим хүчний яам, Засгийн газрын XIV байр, Чингисийн өргөн чөлөө.

              Э.Мөнхтөр Утас:+976-51263094; И-мэйл: info@energy.gov.mn